Chamaig Dursaad

Lyrics: Erdenebileg Ganbold Music: Ankhbayar Khuyagtbaatar Чамайг дурсаад инээмсэглэд Чамайг үгүйлэх зүрхээ тэврээд Чимээгүйн дунд бодол хөврөөд Чи миний сэтгэлийн гүнд эрхэлсээр байна Инээдний цаана гунигаа нууж Эргээд ирэхгүй дурсамжаа тээж Дурсамжиндаа дулаацаж байна Дуу шиг яруухан гэгээхэн өдрүүд минь Аз жаргалтай байгаарай хайр минь Намайг дурсаад инээгээрэй чи минь Битгий уйлаарай эмзэгхэн минь Зүрхэнд үлдсэн хамгийн нандин дурсамж минь Харамсахгуй өнгөрсөн зүйлд Харин чамайгаа буруутгахгүй Зүгээрээ хайр минь зүгээр л би Зүрх догдлон гүйсэн өдрүүдээ дурсаж байна Хааяа нэгнээ санах л байх Хайрт минь битгий гуниглаарай Хамт байх чадаагүйд уучлаарай Тэртээх өдрүүдийг дурсаж яваарай Аз жаргалтай байгаарай хайр минь Намайг дурсаад инээгээрэй чи минь Битгий уйлаарай эмзэгхэн минь Зүрхэнд үлдсэн хамгийн нандин дурсамж минь Аз жаргалтай байгаарай хайр минь Намайг дурсаад инээгээрэй чи минь Битгий уйлаарай эмзэгхэн минь Зүрхэнд үлдсэн хамгийн нандин дурсамж минь Зүрхэнд үлдсэн хамгийн нандин дурсамж минь