HAIRALSAAR

Lyrics: Belegsaikhan Nyamdorj Music: Belegsaikhan Nyamdorj Би түүнийг мянган удаа зүүдэлсэн Би салж ядан сэрж гуниглана Надаас чамайг холдуулаад Ганцаардлын гүнд үлдээлээ Би сая сая удаа зүүдэлсэн Би салж ядан сэрж гуниглана Надаас чамайг холдуулаад Уйтгарын гүнд үлдээлээ Дурсамжид үлдсэн хаврын орой Гэрийн чинь гаднаас эргэж харан холдсон Гэтэл тэр л учрал сүүлчийн байсныг Би мэдээгүй бүх зүйл надаас холдсон одсон Өдөр хоногууд өнгөрч нэг л хоосорчээ Сэтгэлд тод байсан дурсамж аажмаар бүдгэрчээ Бүтэн байсан хайр тэр үедээ л үлдсэн Намайг л гэсэн чиний хайрын хүч суларсан Аз жаргалтай байлгах хүсэл зөвхөн тэр хайранд л байж Анхны гэсэн бүхнийг чамтай л хамт би мэдэрдэг байж Ирээдүйд зөвхөн чамтай л гэж би төсөөлөлдөө зурж Гэхдээ одоо ч би чамайг бодлоосоо холдуулаагүй Би түүнийг мянган удаа зүүдэлсэн Би салж ядан сэрж гуниглана Надаас чамайг холдуулаад Ганцаардлын гүнд үлдээлээ Би сая сая удаа зүүдэлсэн Би салж ядан сэрж гуниглана Надаас чамайг холдуулаад Уйтгарын гүнд үлдээлээ Бидний мөрөөдөл биелээгүй ч гэсэн Миний дурсамжийг гэрэлтүүлсэн Жинхэнэ хайрын гариг дээр бид газардсан Бид учирсан бүх зүйл тэр үед бүтэн байсан Уйтгарт бодлын манан дахин сүүдрэлжээ Эргэж ирэхгүйгээр тэр нэгэнт холдож дээ Чи миний агаар байж чи миний гэрэл байж Одоо л би ойлгож байна нэгэнт оройтсон болвуу Би түүнийг мянган удаа зүүдэлсэн Би салж ядан сэрж гуниглана Надаас чамайг холдуулаад Ганцаардлын гүнд үлдээлээ Би сая сая удаа зүүдэлсэн Би салж ядан сэрж гуниглана Надаас чамайг холдуулаад Уйтгарын гүнд үлдээлээ