Хүмүүн заяаны

Lyrics: Ester Wills Music: Jammy Уртын дууны тансаг аялгуу Талаа дүүргэн шуранхайлна Ухаант ээжүүдийн амгалан харц Танхилхан үрсээ аргадаастай яа Аргалын утаандаа ариусдаг Хулангийн сүүтэй говь мину Адууны хиймориор хөглөгддөг Хуурын цэнхэр хангай мину
Ажнай хүлгийн омголон төвөргөөн Уудам хөнгийг доргиулна Ачлалт аавуудын эрэмгий зан Ухааны минь чагтагыг бөхөлнө Номин зэрэглээ нь тунаран Тахийн унага үүрссэн говь мину Бугын урамдаандаа уясдаг Буян нь дэлгэрүүн хангай мину
Ихэс дээдсийн гэгээн үйлс Дундаршгүй домгийг нь хорвоо биширнэ Эцэг өвгөдийн минь мөнхийн тавилан Дэлхийн дээвэрт аагирахна Зүрх сэтгэл омогшуулан Зүйдэлгүй тэнгэрийн дор мөнхөрнө Хүлгийн туурайн доор энхэжсэн Хүмүүн заяаны өлгий мину Зүрх сэтгэл омогшуулан Зүйдэлгүй тэнгэрийн дор мөнхөрнө Хүлгийн туурайн доор энхэжсэн Хүмүүн заяаны өлгий мину Хүмүүн заяаны өлгий мину За баярлалаа