God Rays (Ka)

Lyrics: Myagmardorj Mab Gantulga Music: Myagmardorj Mab Gantulga Амьдрал минь үнэн худлаа би ярьсангүй Гудамжинд хүмүүживч гудамжинд гарсангүй Муу зүйлийг харжил байж судсандаа тарьсангүй Сүнсэндээ итгэсээр урдахаа харсан хүн Дотогшоо өнгийлөө яах ёстойн бэ? Эцгийнхээ нэрийг л даах ёстойн байна Ирээдүйг мэдэхгүй ч шаах ёстойн байна Дүү нартаа сурсанаа заах ёстойн байна Айлийн ганц хүү хааяа галзуу Гуч гарахад өнгөрчөө бүх зүйл цаг зуур Үзээгүй тавилангаа хүсээгүй хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх нь амьдрал юм уу? Хааяа шаргуу хааяа шаргүй, ерөнхий дүгнэхэд бүх зүйл нь муу Чиний зөв үү эсвэл миний зөв үү, толгойдох бодолоо цэгцэлэх дуу Уучлаарай чамайг их өвтгөсөнд минь Уучлаарай бодолтой нь зөрчилдсөн нь Уучлаарай найзийгаа өөрчлөгдсөнд нь Баярлалаа ард талд минь үлдэгсэнд минь Амьдрал минь үнэн худлаа би ярьсангүй Гудамжинд хүмүүживч гудамжинд гарсангүй Муу зүйлийг харжил байж судсандаа тарьсангүй Сүнсэндээ итгэсээр урдахаа харсан хүн Амьдрал минь үнэн худлаа би ярьсангүй Гудамжинд хүмүүживч гудамжинд гарсангүй Муу зүйлийг харжил байж судсандаа тарьсангүй Сүнсэндээ итгэсээр урдахаа харсан хүн Хэрэгтэй хэрэггүй бодлууд хааяа толгой дотор минь дүүрч Хүний амьдрал залуу нас гэж өөрийгөө мань нь өмөөрч Хий гэж хэлэн шунан урдах хундага цэлийн дүүрч Хэмжээгээ мэдэхгүй миний өмнөөс сархад бурууг нь үүрч Хорвоогийн тоос хөдөлгөж яваа зам зуур хорон үг уур Урам зориг хэд хэдэн нүүр хэтэрсэн уур гостуугийн баар Хоног ороо бөглөсөн засангийн наар хөх цагаан үүр, хон хэрээ зүүд нойр Халуун голомт бууриа таньсан үүр цүүр Тосонгийн гүүр хавьцаа шууран орсон бороо Үүлэн дундаас цухуйсан нарны туяа бүүр Сэтгэлд минь үүрд үлдэж ямар ч муу үйл Дотор сайхан зүйл байдгийг мэдэрсэн манийг чинь аварсан Амьдралыг хайрлаж намайг бас хайрласан Уран зураг мэт урлаж буй алдаатай оноотой цаг хугацаа орон зай минь Хүнд таалагдах гэж амирлаагүй Дайсан шиг нь авирлаагүй Өгье гээгүй байхад нь яаран зангаагүй ээ Хайраар бол цангаагүй ээ Амьдрал минь үнэн худлаа би ярьсангүй Гудамжинд хүмүүживч гудамжинд гарсангүй Муу зүйлийг харжил байж судсандаа тарьсангүй Сүнсэндээ итгэсээр урдахаа харсан хүн