Gone

Lyrics: Enkhlen Narantsetseg Music: Bayarkhuu Nyamkhuu ? “Gone”
I бадаг
Үг үйлдэл бүр чинь зөрсөөр Байнга зүрхийг минь чи зүсээд Хайр, hate аль нь ч энэ байсан Ойлгомжгүй энэ харилцаа
Дундарсан энэ сэтгэлийг Дүүргэхгүйг чинь би мэдлээ Хариулт хэрэггүй одоо Чамаас би юу ч хүсэхгүй
--
Дахилт
Mmm би явлаа Чамайг орхиод би явлаа Mmm баяртай Дурсамжаа аваад явлаа
Mmm I’m gone now Mmm I’m gone now
II бадаг
Одоо хүртэл цамцнаас минь чиний Үнэр үнэртэнээд дурсамж тодорно Харц чинь ширүүн Анх ийм байгаагүй л юм энэ харилцаа
Чиний өгсөн амлалт тоймгүй их Чиний тэр өгсөн амлалт Хэзээ ч биелэгдэхгүй Биелэгдэшгүй даалгавар
Тэвэр дүүрэн цээж чинь хоосон Уруулнаас чинь өөр хүний амт амтагдна Харц чинь хөндий Сэтгэл санаа тогтворгүй Хэзээ энэ дуусахыг хэн ч мэдэхгүй Мэдрэмжээ дага гэдэг ч би ойлгохгүй байна Чиний хувьд замын хүн байсан юм шиг байна Бидний цаг дуусахад би зүгээргүй байсан ч Хөндлөнгийн хүн харахад жаргасаар л байна