Baigaljingoo Gergii (feat. Bugan)

Lyrics: Azbayar Otgonbayar Music: Azbayar Otgonbayar Сэтгэл зүрх минь сэвэлзэх сэрүүн үдэш Сартай ханьсан хуучилан сууна Санаа сэтгэл чинь хэнийг санагалзав гэж Сар надаас сониучхан асуув Саруул нутгийн минь уудам тал хөндийг Саран туяа тодхон гийгүүлж Намуун байгалийн урьхан улиралд уяхан чамтайгаа учирлаа даа
Цэцэгс дэлгэрч цэнгэлдэх цэлмэг өдөр Цээлийн шувууд жиргэн баясна аа Шиврэн дуслах борооны шинэхэн үнэр Цээжинд түүнийг санагалзуулна Цайдам нутгийн минь цэнгэг гол мөрнийг Шаргал наран жарган гийгүүлж Тэнүүн байгалийн цэнгүүн улиралд энхрий чамтайгаа учирлаадаа
Тавин өдөр давхив ч тамирдахгүй ээ Тал нутгийн минь салхи чамруу л нүүлгэнэ Дуулим тал уужим холдоо сульдахгүй ээ Дуулах дууны айзам цуурайтан цангинан давхина аа
Үүрийн хаяа туяарах уулын энгэрт Усны мандал тольдон мэлтийнэ Урган найгах цэцэгсийн анхил үнэр Үзэмж гоотой ханьсан нийлнэ Уугуул нутгийн минь уудам хангай гийж Ургах наранг угтан чимэхэд Тэнэгэр байгалийн дэлгэр улиралд Гэргий чамтайгаа учирлаадаа
Армаг хүлгийн минь жороо сулдахгүй Аглаг тайгын дунд агсалзан давхина аа Сарьдаг оргил хайрхан хөвч хангайнхаа Чанад янадын цаана наанаас цахилан цохилоно Тавин өдөр давхив ч тамирдахгүй ээ Тал нутгийн минь салхи чамруу л нүүлгэнэ Дуулим тал уужим холдоо сульдахгүй ээ Дуулах дууны айзам цуурайтан цангинан давхина аа