Цорын Ганц

Lyrics: Enkhjamts Sharavjamts/Erdenebold Boldoo Music: Enkhmend Jigjidnyamaa yeah yeah, yeah yeah Борхон нүд чинь бодол ч үгүй унтаж байна Бооцоо тавьсан чам дээр худалч хүнгүй удаж байна Төгөлдөр хуур тоглодог гар чинь Чамайг хуурах гэдэг ойлголтыг арчина Насанд хүрсэн бүсгүй цасанд дүрсэн чихэр хүлхэнэ Бас нэг залуу нь ирээд хаалга балбаад үүдэнд үлдэнэ Баглаа дүүрэн цэцэг, бараа дүүрэн лангуу Эргэн тойрныхон үзнэ Korean-Drama Хангүг Охид чамд атаархана, чи ядардаг байх Хүн л юм чинь уйлдаг биз над руу татардаг байх Хамгийн хайртай хүндээ хамгийн чангаар хашгирдаг байх Зөвхөн Сараа эгчийн үеэр л муухай ааш ирдэг байх Гадуур амьдрал хэвийн өрнөдөг зүв зүгээр Хосууд нэгнээ соронз шиг хайдаг зүг зүгээс Тиймээс битгий хэмлээрэй нэгнээ хүнд үгсээр Бид амьдардаг болохоор битгий алд хүн дүрсээ Сая сая жил болсон ч оршино чи цорын ганц Цаг хугацааг ухраасан ч нөхөхгүй ээ чиний орон зайг Хов жив магтаалууд хэрэггүй ээ олон найз Надад л байдаг ганц л зүйл чи цорын ганц Өнхөрдөг нулимс чинь надад цорын ганц Үнэн гэдгийг чинь мэддэг болохоор цорын ганц Өгөөмөр сэтгэлийн булаг чинь цорын ганц Өвдөг сөгдөхөд босгох хүн нь чи цорын ганц Трапецан жинс дээр шоотой улаан цамц хоёр салаа гэзэг Тор дүүрэн жимс барьсан түүнийг үзэгсэлэн гэдэг 90ээд он байсан бол орцонд нь битүү банзан гитар Гаднаасаа тэр дотроосоо ч залуусыг соронзон татаад л Aye, энд тэндгүй пянз хангинаад л Кассета цөм хямдраад л Би гэдэг хүн чамайг бодож өдөр шөнөгүй хямраад л Тархи толгой бохь гашилаад л Нэг мэдсэн захиа бичээд алхаж байна шуудангийн зүг замдаа л Дотроо юу хүсдэгийг чинь мэднэ тэнгэрт од харвахад Цонхон доор чинь гэрэл асахыг хүлээж сууна нар жаргахад Дурлалдаа халуу шатах залуу тралейбусанд суув Сүүлчийн буудал дээр буугаад алхана хосуудын дунд Aye, aye, хосуудын дунд Yeah, Тралейбусанд суув Автобусанд суув Yeah, Дурлалд халуу шатаж сүүлчийн буудал дээр буув, aye! Сая сая жил болсон ч оршино чи цорын ганц Цаг хугацааг ухраасан ч нөхөхгүй ээ чиний орон зайг Хов жив магтаалууд хэрэггүй ээ олон найз Надад л байдаг ганц л зүйл чи цорын ганц Өнхөрдөг нулимс чинь надад цорын ганц Үнэн гэдгийг чинь мэддэг болохоор цорын ганц Өгөөмөр сэтгэлийн булаг чинь цорын ганц Өвдөг сөгдөхөд босгох хүн нь чи цорын ганц