Lyrics: Batdelger Bat-Ochir
Music: Odbayar Battogtokh
Тэр нэг тийм хүн Нүд нь гүн инээд нь хөнгөн
Тэр нэг тийм хүн Номер алт бусад нь мөнгөн
Би нэг тийм хүн Бусдыг нь март сэтгэлээ өгнө
Би нэг тийм хүн Би тэрний хүн
Чи минь хэлдэг маргааш үхэж магадгүй Санал нийлдэг тиймээ тийм магадгүй
Түүнийг байгаа болохоор нулимсандаа хахадгүй Тэврээд хэвтэхдээ хайртайгаа гайхдаггүй
Аваад явъя гэж хэлдэг Араас минь хараад гараас минь барьдаг
Алдсан ч бай, алдсан ч бай Алдаад дахиад эхлэх үү гэдэг
Би санадаг Зүүдэндээ хардаг
Сэрэхдээ ханадаг Сарыг л манадаг
Би санадаг Зүүдэндээ хардаг
Сэрэхдээ ханадаг Сарыг л манадаг
Зүүд ээ нойрны минь дотроосоо хө
Зүрхний минь Гоолингоо нь
Үзэгдээд л байхымаа хө
Халуун coffee 2 мөстэй Түүнийг дүрсэлнэ диваажинтай төстэй
Үнсээд илбэхэд тас хар үстэй Үгээрээ тэдний зүрхийг нь зүсдэг
Түүнд бичсэн шүлэг бүрийн үсэг бүр нь үнэн Тэврэхэд нар диваажингийн гүүр нь
Үхэл шөнө харин тэр миний үүр байв Түүний хажууд баг биш инээсэн нүүр байв
Үүрдийн биш зуурдын болохоор Зуурдын биш үүрдийн тэврээч
Үүрд ийм байхгүй байх гэлээ ч Үг биш нүдээрээ хэлээч
Хэлээч/4
Би санадаг Зүүдэндээ хардаг
Сэрэхдээ ханадаг Сарыг л манадаг
Би санадаг Зүүдэндээ хардаг
Зүйчлэн хэлсэн үг нь хө
Миний маань цээжинд нь (Би санадаг Зүүдэндээ хардаг Сэрэхдээ ханадаг Сарыг л манадаг )
Хадаастайхан байхымаа хө (Би санадаг Зүүдэндээ хардаг Сэрэхдээ ханадаг Сарыг л манадаг)