Namuun Duuli

Lyrics: Boisoul Music: Boisoul Цаг зогсоход харцаа бүү цавчлаач Цор ганц гэснээ хоёр болгож хайчлаач Надад үлдэж, надаас авсан тал зүйл Чамгүй хагас, бүтэн биш гуниг минь Буцах хэрэггүй ээ бүү уйл хонгор минь Чамаас явах гэсэн ч дотор чинь үлдэх сэн Үдээсэндээ ч болов бүдрээд үлдэх сэн Үдээс хойш тархи толгой гунигаар дүүрэн Одоо ч гэсэн энэ мөчийг хүртэл Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү байсан уу Заавал чи бид хамтдаа байх ёсгүй гэж үү Мянга мянган шөнийг над шиг мэдрээ юу Миний амьдрал чамаар дүүрснийг хэн ч мэдээгүй ээ Ертөнцийн хуулийг уландаа гишгээд чиний зүг гүймээр Бөмбөрцгийн нөгөө талд ч огтлолцуулна сүнсэн дүрээ Бид дэндүү жаргалтай байж давж чадаагүй барьсан гүүрээ Хоёулаа байхаа больсон ч хамтдаа туулна гуниг бүр ээ Чи минь надаас явчихсан дахиж ирэхгүй ээ Чам руу нүүх үүл дээрээс гунигийг асгахгүй ээ Үдээс хойш тархи толгой гунигаар дүүрэн Одоо ч гэсэн энэ мөчийг хүртэл Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү байсан уу Заавал чи бид хамтдаа байх ёсгүй гэж үү Мянга мянган шөнийг над шиг мэдрээ юу Миний амьдрал чамаар дүүрснийг хэн ч мэдээгүй ээ Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү байсан уу Заавал чи бид хамтдаа байх ёсгүй гэж үү