Lyrics: Delgermurun Erdenedash/Tsolmonbat Tseveendorj
Music: Rujay Torres
Хоргодоод яахав
Холдоод явсан бол Хоёр тийшээ
Баруун зүүн жаргалаа хайя
Хааяа нэг мэндтэй байя
Нэгэнт сэвтсэн харьцаа (ямар ч утгагүй)
Эргэж нийлээд шимгүй (хоёрын хооронд)
Хаврын тэнгэр хавьцаа (олон ааш)
Оочих хаяг жимгүй
Санаандгүй учрал гэж байдаггүйд итгэдэг ч
Салаа замыг зурсан хувь тавьланг урьдаас тааж чадсангүй
Сарних ёстой дурсамжыг бодлоосоо гээж үргээе
Сайнаар дурсаж явъя нэгнээ хувь тавьлангийн жимээр
Бид энд ирэх гэж багагүй цаг үрсэн
Бас чамлахааргүй амжилтанд хүрсэн
Биелээгүй амлалтууд 5 хуруунд үлдсэн
Гэхдээ сэтгэл чинь хөлдөхөд биетэй чинь үдсэн
Ээе
Энд хуучирсан зураг дүүрэн
Сэмлэнэ сэтгэл
Ээе
Хамт суугаад халж ууя
Даанч
Тэнд чи энд би
Итгэл эвдэхгүй л бол хагацна гэж юу байхав дээ гэж
Итгэж явсанаа эргээд харахад бас л миний алдаа байж
Таарахгүй хоёр эго, замбараагүй өрсөн лего
Үүнээс бидний маргаан үнэндээ алдсан тоогоо
Мэхт мэхэндээ гэдэг шиг учрал уг нь эхэндээ
Хүчтэй мэдрэмж өгдөг байжээ тиймээ хэн хэндээ
Гэлээ ч хол явсангүй ганц даваа давсангүй
Холыг харсангүй харгуй зам хамт гарсангүй
Баруун зүүн тийш харав Хоёр тийшээ салав
Хагацал биднийг ялав Өөрийн замыг налав
Хол яваагүй ч хонгор минь дээ чиний доголон нулимс
Хойшдын учралын үесд сэтгэлд үлдэх хүлээс
Чи бид хоёр нэг цэгээс хөдөлсөн
Чи зүүн тийш, би баруун тийш алхсан
Хоёр тийш хагацсан шулуун хар зураас
Хорвоог бүтэн тойроод эргээд уулзана амраг минь
Ээе
Энд хуучирсан зураг дүүрэн
Сэмлэнэ сэтгэл
Ээе
Хамт суугаад халж ууя
Даанч
Тэнд чи энд би
Ээе
Энд хуучирсан зураг дүүрэн
Сэмлэнэ сэтгэл
Ээе
Хамт суугаад халж ууя
Даанч
Тэнд чи энд би