Дахиад Би

Lyrics: Ariunbold Ganbold/Enkhjamts Sharavjamts Music: Erik Mukashev Дахиад би түүний царайг харах үгүйдээ тийм ч итгэлтэй биш Гэхдээ хармаар байна Яг яагаад би цаг үргэлж түүнд шарх үлдээснээ би гэмшиж ядна Гэхдээ яримаар байна Зөвхөн шөнө нь нээдэг хөшиг Нас нь залуу сүнс нь хөгшин Гомдоосноо дараа нь түгшинэ Уг нь нэгнээ үргэлж түшнэ Худал ярина дүрийг эсгэнэ Хөөрхий ганц чадах skill Бурхан өршөө намайг гэсгээ Цаг хугацаа түүнийг эдгээнэ Чамд нээж чадахаа нээе Чи тээж чадахаа тээ Бас гээж хаяхыг нь гээ Ярихаар цээж хатгаад байна Чиний байгаа газар ( ГЭР ) Гэхдээ ( БҮЛ ) нь алга байна Хөл хүрэх газар гүйе Гэхдээ эндээс цаашаа чамгүй Түүний тухай бодол өмнө нь Инээд хөөр сэтгэл хөнгөрнө Одоо нулимсанд ойрхон дөхсөн Бадамлана (үлээх) бөхсөн Чи чадах бүхнээ л өгсөн Ухаан минь үнэхээр мөхөс юм Тэгээд энэ хүргээд зогсоно Гэнэт хуулсан болохоор хорсоно Дахиад би түүний царайг харах үгүйдээ тийм ч итгэлтэй биш Гэхдээ хармаар байна Яг яагаад би цаг үргэлж түүнд шарх үлдээснээ би гэмшиж ядна Гэхдээ яримаар байна Надтай надгүй чи даардгаараа даарна Энэ жижигхэн хотод бид таардгаараа таарна Шүлгэнд минь үзэг уйлна баалдгаараа баална Бараан дурсамж үлдээнэ айл гэрийн пааланд Угаалтуур дэрлэж, хэрүүл хутга ирлэж Надтай төстэй хүн гэж чамайг нэрлэнэ Танилцсаныхаа дараа таньсан чармай нүцгэн Уруул минь урууланд дараа нь хормойнд хүрсэн Өдийд хүний зэрэгтэй амьдрахын тулд чам шиг хүний хэрэгтэй Чамд түүн шиг эрэгтэй no need үнэн хэрэгтээ Хотын шөнөөр яваад эргээд ирэхэд гэнэтийн бэлэгтэй Чи гэрэлд харин би байдаг сүүдэрт Хангалттай зам зурсан чиний нүүрэнд байгаа пүдрт Гараас минь атгаад хажууд алх, хот бид хоёрыг чимж өг Тэдэнд ярих хов хэрэгтэй baby нэмж өг Дахиад би түүний царайг харах үгүйдээ тийм ч итгэлтэй биш Гэхдээ хармаар байна Яг яагаад би цаг үргэлж түүнд шарх үлдээснээ би гэмшиж ядна Гэхдээ яримаар байна