Lyrics: Azbayar Enkhtur
Music: Azbayar Enkhtur
Санахгүй л гэсэн юм аа чамайг би
Сэм сэмхэн зүүдэнд минь ирэх юм аа
Сэтгэлээ би захирч дийлэхгүй нь
Сайхан дүр чинь харагдаад болохгүй нь ээ
Хайрлахгүй гэсэн юм аа чамайг би
Харанхуй шөнөөр зүүдэнд ч ирэх юм аа
Харцыг чинь нууж чадахгүй нь
Хонгор чи минь мишээгээд болохгүй нь ээ
Бодохгүй л гэсэн юм аа чамайг би
Бүтэн шөнө зүүдэнд минь ирэх юм аа
Бодлоо би захирч дийлэхгүй нь
Бурхан царай чинь харагдаад болохгүй нь ээ
Хайрлахгүй гэсэн юм аа чамайг би
Харанхуй шөнөөр зүүдэнд ч ирэх юм аа
Харцыг чинь нууж чадахгүй нь
Хонгор чи минь мишээгээд болохгүй нь ээ
Дурлахгүй л гэсэн юм аа чамдаа би
Дүүрэн сартайд зүүдэнд минь ирэх юм аа
Дурлалаа би захирч дийлэхгүй нь
Догдлох зүрх минь дэнслээд болохгүй нь ээ
Хайрлахгүй гэсэн юм аа чамайг би
Харанхуй шөнөөр зүүдэнд ч ирэх юм аа
Харцыг чинь нууж чадахгүй нь
Хонгор чи минь мишээгээд болохгүй нь ээ
Хайрлахгүй гэсэн юм аа чамайг би
Харанхуй шөнөөр зүүдэнд ч ирэх юм аа
Харцыг чинь нууж чадахгүй нь
Хонгор чи минь мишээгээд болохгүй нь ээ
Сайхан чи минь мишээгээд болохгүй нь ээ