Lyrics: Bayartsengel
Music: Bayartsengel
улирал
хэчнээн эргэлээ дөрвөөр
хуурын чавхдас дуулнам хан хөгөөр
уухай
хурай хадаах нар зөв малгай дээлтийн
удмаа
харуулдан зүсрэх тэнгэр нь үүлэн хээгтэй
улсаар
дуудулах алдар нэг монгол нэртэй
уургаа
сунган исгэрэх хийморь нь морин дэл дээр
шувууд
зэллэн нисэхийн тоогоор
шуусан хаяа гэрийн минь аралт тооноор
он жилүүд
салхилан зочилж, саахалт айлсах аваи
олонтой
явахын сайхнаар хүнүүн заяанд өсөө
ухаан
суух тусмаа балчирхан хүү аавдаа
ургах
наран “үр” болон мандсан гэв би ээждээ
уудамхан монголоо онож мэндэлсэн гэв ээ
уулсын оргилд санаа минь зүгчих аваи
хуурын уянгатай хоршном хан хөгөөр