Lyrics: Belegsaikhan Nyamdorj
Music: Belegsaikhan Nyamdorj
Үлгэр мэт байдаг чиний дэргэд
Үүлэн дээгүүр ниснэ чамайг тэврээд
Зүрхэнд минь асна маргаашийн гэрэл
Бодолд төсөөлөгдөнө мөрөөдөл минь биелнэ
Өнөөдрөө бодсон зугаа цэнгэл хөөсөн амьдралаас Би нэг л өдөр ирээдүйгээ бодож холдож гарсан
Бүх буруу зуршлаа өчигдөрт үлдээж Маргаашийн бүхнийг чиний төлөө гэж зорьдог болсон
Амьдралаа би хуваалаа, өчигдрийнх бол зогсолт өнөөдөр бол эхлэл
Энэ эхлэлд чи минь хажууд минь үргэлж намайг гэж зоригжуулж
Бүх үнэн гэвэл бидний завь тэр эргээс хөдөлсөн
Бусад нь зүгээр л норж байхад Бид бороонд жаргаж байдаг
Бид энэ хаврыг хамтдаа бүтээсэн Одоо би ганцаараа биш чамтайгаа
Энэ хайрын завинд одоо хоёулаа Энд сайхан байдаг үргэлж хамтдаа
Бидний хайрын цамхаг хамгийн гэрэлтэй Хайр бидний мөрөөдлийн байшин
Үлгэр мэт байдаг чиний дэргэд
Үүлэн дээгүүр ниснэ чамайг тэврээд
Зүрхэнд минь асна маргаашийн гэрэл
Бодолд төсөөлөгдөнө мөрөөдөл минь биелнэ
Далайн эрэг дээр бид хамтдаа элсэн цамхаг бариад
Тэр цамхагт хамгийн гоё нэрийг өгөөд мөрөөдлөө нэгтгээд
Одоо бидний мөрөөдөл алхам алхмаар бодит болсоор
Зөвхөн чи минь гэрэлт амьдрал руу намайгаа хөтлөн алхсан
Үлгэр мэт байдаг чиний дэргэд
Үүлэн дээгүүр ниснэ чамайг тэврээд
Зүрхэнд минь асна маргаашийн гэрэл
Бодолд төсөөлөгдөнө мөрөөдөл минь биелнэ
Үлгэр мэт байдаг чиний дэргэд Үүлэн дээгүүр ниснэ чамайг тэврээд
Зүрхэнд минь асна маргаашийн гэрэл Бодолд төсөөлөгдөнө мөрөөдөл минь биелнэ