Lyrics: Enkhjin Batsaikhan
Music: Ariunbold Adiyasuren
Өвөл дуусаж хавар болоход бидний инээд
Огт өөрчлөгдсөнгүй
Арван хаврын ард гарсан ч яг энэ хэвээрээ
байх уу
Цаанаасаа над руу сэвэлзэх салхи
Гүв гүнзгий биш
Хөв хөнгөн гэхээр энэ
Зүрх сэтгэл нь зүг чигээ олж ядаад
Надад цаг агаар шиг нөлөөлдөг тийм хүн
Ганцаараа инээтлээ бодсон бололтой
Тээр холоос чамайг гээд гүйх
Тэр охинд би өөрөө ч хайртай
Би нэг их юм хүсэхгүй ээ
Зөөлөн нь хатуугаа
гэдэг дээ
Арван намрын ард гарсан ч яг ийм хэвээрээ
байх бол уу
Цаанаасаа над руу сэвэлзэх салхи
Гүв гүнзгий биш
Хөв хөнгөн гэхээр энэ
Зүрх сэтгэл нь зүг чигээ олж ядаад
Надад цаг агаар шиг нөлөөлдөг тийм хүн
Ганцаараа инээтлээ бодсон бололтой
Тээр холоос чамайг гээд гүйх
Тэр охинд би өөрөө ч хайртай
Мэдэхгүй ээ заримдаа
Гэр лүүгээ харихдаа
Хаанаас ч юм чи үнэртээд
Хажууд байна гэлтэй
Надад өөрийгөө үлдээгээд
Надад цаг агаар шиг нөлөөлдөг тийм хүн
Ганцаараа инээтлээ бодсон бололтой
Тээр холоос чамайг гээд гүйх
Тэр охинд би өөрөө ч хайртай