Хайрлах Гэсэн Юм

Lyrics: Ninjin. A Music: Matthew Ryan Hunter Бидний хоорондох зайг Би зүүдэндээ туулж нэг хоёроор Алхалсаар урд чинь зогсоно Би урд чинь зогсоод Хэлж болох уу энэ үгсийг Шөнийн саран доор Чиний хацрыг илбээд Зуу зуун жил харан сууя Муу бүхнээс хамгаалж Хажууд чинь байж болох уу Хүлээгээч хонгор минь Нэгэн биеийн тал минь Хүний энэхэн амьдралыг Чамтайгаа хамт давъя гэсэн юм Чамайг хайрлах гэсэн юм Хамгаалж бусад бүгдээс харамлая Хэцүү төвөгтэй жаргал зовлонтой ч Гарыг чинь атгахад Гараг ертөнц зогсоно тэр чигтэй Чамайг хайрлах гэсэн юм Чамайг анх харахад дотор нэг л хачин Хайртай гэдгээ мэдэхэд минь Хаврын тэнгэр баярлаад Бороо орсон мөчид Чамтай байгаа энэ нандин амьдралд би талархаад Чамгүй үдэх тэр өдөр бүрийг алгасмаар Байна би итгэж болох уу Ил далд хамаагүй ээ Бүх зүйлийг нь ойлгоод хайрлаж бас хүндэлье Хүлээгээч хонгор минь Нэгэн биеийн тал минь Хүний энэхэн амьдралыг Чамтайгаа хамт давъя гэсэн юм Чамайг хайрлах гэсэн юм Халхалж бусад бүгдээс харамлая Хэцүү төвөгтэй жаргал зовлонтой ч Гарыг чинь атгахад Гараг ертөнц зогсоно тэр чигтэй Чамайг хайрлах гэсэн юм Чиний зүг миний үг Дүүлэн ниссээр зүрхэнд чинь хүрч очоод Алдахаас айсан хором бүрийг нөхнө Чам руу алхалсан цаг мөчид Буцалтгүй гүн хайранд автаад Гүн гүнзгий дурлана би Чамдаа Гүн гүнзгий