Lyrics: Munkhbayar Tsolmon
Music: Ariunbold Adiyasuren
Миний жаахан жаргалтай охин
Чи дахиад хөөрхөн хардаа миний нүд-рүү
Би бол цаг чи бол хугацаа
Хамт байхгүй бол худлаа эргэж буцаад л
Нэгд нэгэнгүй хэлмээр л
Новширсон олон зүйлс
Нэг хоёргүй үнэртэнэ
Нэвширсэн өлөн үгс
Зүгээр намайг ав гээд бүтнээр нь өгмөөр
Бүтэхгүй байсан ч чи бүтэн өгөөмөр
Бүтэн өгөөмөр болохоор чамд хайртай өмөөрнө
Чи намайг хардаа өнөөдөр
Төгөлдөр хуур, төгс төгөлдөр өөр
Намайг хөглөдөг юм чиний үглэдэг хайр
Хорсож үлддэг болохоор чамайг хоослож чадахгүй
Хоёулаа өөр хүмүүс болохоор хослож мэдэхгүй
Ahhh
Чиний ЖА
Миний жаахан жаргалтай охин
Бидний цөөхөн шаргалхан өдрүүд
Дахиад хөөрхөн хардаа миний нүд-рүү
Намайг үлдээгээд нисэхдээ
Чи хаашаа яаарсан бэ?
Дарс уулаа ч халуун зунаар
Даардгийг чи даан ч мэдэхгүй
Наргисан бол 80% нь үнэн 20% нь хошин дэндүү гэнэн нүдэн
Нэрийг нь мэдэхгүй ч дахил нь дотно
Тахир дутуу дуу цахилгаан дутуу
Ahhh
Тэр намайг үргэлж ноолох дуртай
Тэнгэр шиг саарал өнгөтэй хоолонд хайртай
Тэнгис шиг дүүрэн сэтгэлтэй дулаан гартай
Энгэсэг түрхээгүй байхдаа дурлам үнэртэй
Ahhh
Дурлал
Дундаа нүдтэй труба
Би духан дундаа нүдтэй болтлоо
Бурханд гавлуулж бундан дотор
Чиний ЖА
Миний жаахан жаргалтай охин
Бидний цөөхөн шаргалхан өдрүүд
Дахиад хөөрхөн хардаа миний нүд-рүү
Намайг үлдээгээд нисэхдээ
Чи хаашаа яаарсан бэ?
Дарс уулаа ч халуун зунаар
Даардгийг чи даан ч мэдэхгүй
Намайг үлдээгээд нисэхдээ
Чи хаашаа яаарсан бэ?
Дарс уулаа ч халуун зунаар
Даардгийг чи даан ч мэдэхгүй