Lyrics: Chagnaadorj Ch.
Music: Batchuluun Batsaikahan
Борхон нүдтэй бүсгүйг буцаж харихаас өмнө
Бороонд норсон сэвлэгий нь наранд хатахаас өмнө
Нууранд чуулсан ангирийг холоо нисэхээс өмнө
Нулимстай нүдээ арчсаар сайхан нутагтаа очихсон
Араг үүрсэн ээжийгээ халуунд цангахаас өмнө
Адуунд эртэй аавыгаа тамхилж суухаас өмнө
Уртын дууны шуранхайд айраг исэхээс өмнө
Унаган багын нутагтаа дуугаа дуулсаар очихсон
Дэнж хотойсон наадмын дээлийг гандахаас өмнө
Дэрсхэн хонгор бүсгүйн алчуур хийсхээс өмнө
Дэврүүн сэтгэлээ өвөртлөн хатиран хатиран хатируулсаар
Дэндүү дассан чамайгаа бодон бодсоор санан санасаар очино доо