Altangadas

Lyrics: Bold Dorjsuren/Binderiya Bat-Ochir Music: Bold Dorjsuren Амтлаад мартсан дарс шиг бүдэгхэн өдөр Дээгүүр минь хөвөх үүлэнд би чамайг л ярьсан Дурласаар дууссан, хайрласаар хайлсан Манантай өглөө шиг блюз тэр үед уянгалж байсан Маргааш мартаач намайг Өнөөдөр л үлдээч гуйя би Үүр цайлаа хүрмээ тайллаа би Тэнгис тэнгэрийн зааг дунд Уужран учрах хүсэл минь Харахад ойрхон ч хүрэхэд хол юм чи Сэрээд мартах үүрийн бадаг зүүдэнд чинь Нөмгөн сэтгэлийг чинь нөмрөөд биднийг хайсан Мандсан наран, маргаашаас уйдсан Мөсгүй виски бүсгүй хүнтэй хань татаж суусан Маргааш мартаач намайг Өнөөдөр л үлдээч гуйя би Үүр цайлаа хүрмээ тайллаа би Тэнгис тэнгэрийн зааг дунд Уужран учрах хүсэл минь Харахад ойрхон ч хүрэхэд хол юм чи Зүрхний төв цэг Огтлолцол хаа нэг Зогсоно би энд тэнд Ойлгоогүй тэнэг Тархинд минь танго Шивнэнэ ti amo Дурлал минь хуучин Зүрхэнд нь луужин Алганд нь байгаа Алтангадас минь чи Төөрсөн надад тодруул замыг Чам руу буцах зам Эцсийн зогсоол Миний зүг бол чи Тэнгис тэнгэрийн зааг дунд Уужран учрах хүсэл минь Харахад ойрхон ч хүрэхэд хол юм чи