Lyrics: Ulzii-Uchral Bayarsaikhan/Munkhjargal Otgontsagaan/Munkh-Erdene Tugsjargal/Bold-Erdene Chuluunsukh/Batbold Gandi/Bilguun Enkhtsetseg/Ganbaatar Bagatur
Music: Tsogbayar Batjargal/Alugui Egorov
Throw back хийнэ буцаж байна язгуур
Намайг дуу шаахад цацах юм бол азгүй
Миний flow бүр Nomad шиг галзуу
Шиднэ punchline-ууд зөгий шиг хатгуур
Whatchu know bout me Монгол реппер яг л Gee
Whatchu know bout me aura тулна Mister D
Whatchu know bout me
Шилийн Богд шиг хийморь бий
Шинийн нэгэнд хойморт сууна
Миний дээр л тэнгэр бий
Мөнхийн бус бие болооч тэр үү
Мөрөн гол эргээ элээдэг билүү
Амь биеийг сэтгэлд энэрдэгийг хэлэв үү
Охь шимийг тогоонд нэрдгийг мэдэх үү
Мэргэн ардын ерөөл сүү шиг үг үү
Төрөх үхэхийн хооронд гээд үнэн үг үү
Үүл тэнгэрийн заадас тэртээд үү
Үүл болоод хур аянга тэнгэр дээр үү
Boom хийх үед сонсогдоно click click
Бид хичээхгүй ч амьдрал дээр клип клип
Beat дотор минь цохилж байна хэнгэрэг
Бидний дээр ганц байгаа Тэнгри
Boom хийх үед сонсогдоно click click
Бид хичээхгүй ч амьдрал дээр клип клип
Beat дотор минь цохилж байна хэнгэрэг
Бидний дээр ганц байгаа Тэнгри
Чимээ чагнаж хүлээж суугаа
Ээжийн минь цайны дээж
Тэртээг зорьсон хүүгийн
Эрдэм өвөрт хүрдэг гэртээ
Тамхиа зуугаад завилан суугаа
Аавын бодол жинтэй
Хэдэн зуунаар дамжин амьдрана
Миний нүүдэлчин ген
Хувь тавиланд итгэдэг
Тэрсэлдвэл тэнгэр ниргэдэг
Миний бие дээр хөх тэмдэгтэй
Үнэ цэнэ үнэнийг эрхэмлэдэг
Хүрч чадахгүй цэг үгүй ээ
Хүлэг морьдын тоос чичиргээнд
Хүн болсон нэр нь Монгол
Ахан дүүсийг минь тэнгэр ивээг
Надад хүчээ өг тэгээд ав Иерусалимийг
Гэсэн Аргун хааны өмнө сөгдөнө олон халифууд
Цагийн урсгалыг эрхшээв цаг зуурын бэрхшээлд
Үл сөгдөнө нуруу цэх
Харц дээш Гэсэр мэт
Арван зүгийн эзэн арван үеийн эцэст
Алтан нарны гэрэлд мөнх наслах Монгол хөвгүүД
Мэргэн ухаанаа холч хараагаа
Мохошгүй зоригоо мөхөшгүй зөнгөө сэргээ
Boom хийх үед сонсогдоно click click
Бид хичээхгүй ч амьдрал дээр клип клип
Beat дотор минь цохилж байна хэнгэрэг
Бидний дээр ганц байгаа Тэнгри
Boom хийх үед сонсогдоно click click
Бид хичээхгүй ч амьдрал дээр клип клип
Beat дотор минь цохилж байна хэнгэрэг
Бидний дээр ганц байгаа Тэнгри
Өвөг дээдсийн сүнс орших
Өндөр хөх тэнгэр минь сонсоо
Атгаг сэдэл эрх мэдэл
Амин хувийн ашигаа алдахаас айж
Анд найз гэр бүл
Ахуй төрөө сэвтээн байж
Атгаж авсандаа үл ханан
Алд дэлмээр шунахайран
Алдрай үрсэд нулимс
Амраг хосод хагацал амсуулж яваа тэднийг
Шүүн гэсгээ
Өнөө цагийн үрс бид
Муугийн сүүдэрт нуугдахгүй
Мунхагийн харанхуйд төөрөхгүй
Мөр шулуун сэтгэл тунгалаг
Мөн голыг олж ундаалаг
Харгуй замын уртад
Хар муу үйлийг халгаан холдуулж
Харалган зарим үрсийнхээ
Халуун бие цогцосны
Харах хоёр мэлмийг нь
Хан ухаан суу билгээр нээж хайрла
Наран шингэх хүртэл газраас тэнгэр хүртэл
Үйлээ бүтээв хийморь сэргэтэл
Орчин үеийн танхай яруу найраг туульстайгаа
Мөнх тэнгэрийн хүчин дор газар уул устайгаа
Морин дээрээс буусан ч бодол огторгуйд
Газар завилан суусан ч амрах бодолгүй
Яруу алдраа дуурсгахаар мордов хэнгэрэг хэц
Хэрхэхийг тэнгэр мэднэ биз
Тэнгэр мэднэ биз
Тэгээд хөрст шийднэ гэж
Түүнд нь үгээ шиднэ бид
Түгээн цааш нь хэлнэ хэт
Хутга цохин гарах шид
Утга адил асая нийт
Цутга бүгдийнхээ хүчээр өвгөдийнхөө үгээр
Хамаг олон нэгд
(Нүргээн)
Түмэн бээрээс дуулдана гэх
(Үргээнэ)
Түмний санаанд улам тогтоно энх
(Түргэн)
Олонтойгоо мөр зэрэгцэнэ цэх
Мөнх хөх тэнгэрийн дор бидний Монгол мөнх!
Хоногийн газрыг цагт нь туулах хээр морь минь
Хэний ч салхин дор зогсож үзээгүй
Хийморь минь
Монгол хүн л ойлгож сонсох
Морин хуурын эгшиг
Хангай өөдөө хатируулахад харагдах
Үзэсгэлэн шиг
Холын холоос хүлээх эх орон яг ээжийн энгэр
Дараа төрөлдөө ч дахин учрах Мөнх хөх тэнгэр
Таны зарлиг дор тавьлангийхаа жолоог сул тавьж
Жүрээм ихт хөх толботон бүр
Мандан бадраг
Boom хийх үед сонсогдоно click click
Бид хичээхгүй ч амьдрал дээр клип клип
Beat дотор минь цохилж байна хэнгэрэг
Бидний дээр ганц байгаа Тэнгри
Boom хийх үед сонсогдоно click click
Бид хичээхгүй ч амьдрал дээр клип клип
Beat дотор минь цохилж байна хэнгэрэг
Бидний дээр ганц байгаа
Тэнгри