Tengisiin ereg deer 247

Lyrics: Nyamdorj Belegsaikhan Music: Nyamdorj Belegsaikhan Үнэнч хайрыг минь тэр зүрхээрээ мэдрээгүй Үгүйлсэн үгийг минь тэр сонсоогүй Харуусал тайлах үгийг Чихэнд минь шивнэлгүй холдон одсон Үгүй тэр үеийг би мартаж чадахгүй Холдон одсон дүрийг чинь мартахгүй Баяртай гээд салан одохдоо Бардам занг минь унтрааж Бид хоёрын сууж байсан тэр далайн эрэг дээр Сэтгэл зүрхээрээ ганцаардна би Баяр гунигийг минь хуваалцах далайд Гунигт сэтгэлээ ярихад Тэр үед чи дандаа түүнтэй хамт байсан Ганцаараа юунд ирсэнээ яриач гэж далай надаас асуулаа Хоёр бие нээ бид хайрлан энхрийлдэг байлаа Хорвоод биднээс өөр жаргалтай хос байгаагүй Хархан нүдэн түүнийхээ намирах үсийг Зүүдэндээ энхрийлье дээ Үнэнч хайрыг минь тэр зүрхээрээ мэдрээгүй Үгүйлсэн үгийг минь тэр сонсоогүй Харуусал тайлах үгийг чихэнд минь шивнэлгүй холдон одсон Хорвоод хоёулхнаа мэт жаргаж байх тэр л мөчид Хайртай гэж тэр л анх хэлсэн Хэлэхэд амархан үг гэж үү Хариулж өгөөч далай минь Энэ бүхнээ ярихад энхрий намуун далай Исгэрэх давлагаа хаялан ганцаардлыг минь хуваалцлаа Хоёр бие нээ бид хайрлан энхрийлдэг байлаа Хорвоод биднээс өөр жаргалтай хос байгаагүй Хархан нүдэн түүнийхээ намирах үсийг Зүүдэндээ энхрийлье дээ Үнэнч хайрыг минь тэр зүрхээрээ мэдрээгүй Үгүйлсэн үгийг минь тэр сонсоогүй Харуусал тайлах үгийг чихэнд минь шивнэлгүй холдон одсон