Lyrics: Azbayar Otgonbayar
Music: Azbayar Otgonbayar
Аниргүй нам гүм амирлангуйд ганцаараа
Амар тайван шөнийн нойронд чамтай хамт
Зүүдэнд минь учиран саатахад
Зүрх сэтгэл минь уужирах юм
Зөвхөн чамтай хамт баймаар байна
Наран ургаж гэгээ ороход намайг зүүдэлж сэрээсэй
Саран гийхэд саруул шөнөөр дахиад зүүдэнд ирээсэй
Өдөр бүрийн үдшийн бүрийг зөвхөн чи минь чимээсэй
Ганцхан чамтай хамтдаа баймаар байна
Өдөр бүр цаг үргэлж хайр минь хэвээрээ хувьрахгүй
Өдөр бүр цаг үргэлж хайр минь шинээрээ хуучирахгүй
Аниргүй нам гүм амирлангуйд ганцаараа
Аялгуулаг дууны найралд чамтай хамт
Зөөлөн аяс зүрхэнд хүрэхэд
Зүүд нойрыг минь үргээх юм
Зөвхөн чамтай хамт баймаар байна
Одод түгэх намуун оройг
Онгон саран дүүргэнэ
Он жилүүдийг бодогдуулан
Оюун санааг дүүргэнэ
Үнэн хайрын уран үгсийг миний зүрхэнд хүргэнэ
Ганцхан чамтай хамтдаа баймаар байна
Өдөр бүр цаг үргэлж хайр минь хэвээрээ хувьрахгүй
Өдөр бүр цаг үргэлж хайр минь шинээрээ хуучирахгүй
Өдөр бүр цаг үргэлж хайр минь хэвээрээ хувьрахгүй