Lyrics: Ulzii-Uchral Bayarsaikhan/Ganbat Damdinpurev/Bayanmunkh Sukhbaatar
Music: Munkhbat Tsedevsuren
Шалтгаангүй чамаас холдох үе
Огтхон ч мартахгүй, гэхдээ зөрүүдлээд бид хаа холдох вэ?
Магадгүй сүүлийн удаа бид уулзсан
Хаа нэгтээгээс ирсэн тэр хүн
Шалтгаангүйгээр чамайг санах зүрхээ яах вэ?
Гэхдээ зөрүүдлээд бид хаа холдох вэ?
Магадгүй сүүлийн удаа би дурласан
Хаа нэгтээгээс ирсэн тэр хүнд
Бидний хамгийн сайн хийдэг зүйл бол биенээ өвтгөх
Хэн ч ялахгүйг нь мэдсэн ч гомдоох үг хэлж зөвтгөх
Хэзээ хойно нь харамсавч эргүүлж чадахгүй timing
Эцсийн эцэст чи л байсан миний шүлэг rhyme-нд
Нулимс бүрээ дуслуулсан анхны чинь би хайр байв
Чамайг байхгүй өдөр бүр хөгжим л надад ойр байв
Ханцуй шүргэх тэр л үед сүнснүүд биенээ таньсан ч
Харамсалтай нь хамт байж чадахгүй гарнуудаа бид тавьсан
Бид захирах биш дээ зүрхээ, ямар дийлж
Тэр зүүдэнд чамайг хөтлөөд сэрэхээ мартан гүйж
Гэнэт ирсэн тэр л хүнд бүх л зүйлээ зориулсан ч
Ирсэн шигээ явах үед ядаж надад бүлээцүүлэх жаахан дурсамж үлдээ
Хосууд нэгнээ дуудаж байна
Хайраа, хайраа, хайраа
Эргэж харах шахлаа
Ирэхгүйг чинь тэгээд саналаа
Саналаа, саналаа гээд
Савсан хаалга нээгдэхгүй ээ
Мартана, мартана гэхэд
Тэгээд дассан сэтгэл яах билээ?
Шалтгаангүй чамаас холдох үед огтхон ч мартахгүй
Гэхдээ зөрүүдлээд бид хаа холдох вэ?
Магадгүй сүүлийн удаа бид уулзсан
Хаа нэгтээгээс ирсэн тэр хүн
Шалтгаангүйгээр чамайг санах зүрхээ яах вэ?
Гэхдээ зөрүүдлээд бид хаа холдох вэ?
Магадгүй сүүлийн удаа би дурласан
Хаа нэгтээгээс ирсэн тэр хүнд
Аз дутсан ч үнсэж чадахгүй нь хамгийн том шийтгэл үү?
Айж байсан хүн минь чи байсан гэвэл надад итгэх үү?
Яг одоо хэрэгтэй чиний тэврэлт, ир л дээ
Бүтэхгүйг нь мэдсээр байж тэгэж над руу битгий ширт л дээ
Би булзавч, улаан цагаан халаалт ирсэн ч дулаацахгүй
Чамайг санаж байгаа ч худлаа хэлээд
Сайн байгаа сторинууд хийж
Надад бичдэг нь чинь дуусжээ аль хэдийн
Чамгүй бол би хоосон болдог
Хүсэхгүй байна эргэж ирэхийг
Чамайг орлох хүнийг дахиж олон олтлоо
Олон, олон удаа сонгосон ч
Болохгүйгээр эндээ үлдье
Өмнөх шигээ хэцүү байна гэхгүй чинь хэцүү байна
Хэн хэнээ санаж байгаа ч хэлэхгүй чинь хэцүү байна
Амархан байгаа мэт харагдах хэцүү байна
Уйлахыг чинь хараад байж чадахгүй, өөрийгөө би буруутгаж байна эндээ
Шалтгаангүй чамаас холдох үе
Огтхон ч мартахгүй, гэхдээ зөрүүдлээд бид хаа холдох вэ?
Магадгүй сүүлийн удаа бид уулзсан
Хаа нэгтээгээс ирсэн тэр хүн
Шалтгаангүйгээр чамайг санах зүрхээ яах вэ?
Гэхдээ зөрүүдлээд бид хаа холдох вэ?
Магадгүй сүүлийн удаа би дурласан
Хаа нэгтээгээс ирсэн тэр хүнд