Сэрүүлэг

Lyrics: Erdenebold Boldoo/Enkhjamts Sharavjamts Music: Chinbat Oyunbadrakh Би харсан ирээдүйгээ бодож хар дарсан Чиний орон зайг хэн ч нөхөж чадахгүй шүү Бид маргасан маргааш орой нь мартсан Миний хоёр нүд чамаас өөрийг хардаггүй шүү Сэрүүлэг тас хийж цагийн зүү долоо Түнэр харанхуйг зүсэж гэгээ энд ноёлоно Анх таарч байсан үе яг одоо л минь Чамайг найрсан минь дэлхийн аваргын финалын гоол мэт Чи амьдралыг амь болгож Хөлгүй далай гатлах завь болгож Зах замбараагүй явсан эр хүнд боломжийг олгож Байхдаа чи хэр их дотроо итгэж найдсан бэ Энэ их эргэлзээн голд хэр их дуниартсан бэ Бид холын замд үгүй нь бүсгүй минь огт хамаагүй Хамт байх гэж томилолтоор ирсэн энэ хорвоо дээр хугацаагүй Чи намайг шатаадаг уур уцаар урдаас жаргах цаг Бид ярилцдаг шүү дээ харилцаанаас харилцаа Өөрийгөө тольдож хар тархинд минь нэгжлэг хий Үүр цайхад дөхөж байгаа тул хөдөлгөөнд минь дэмжлэг нэм Амьдралын баталгаагүй явахад хүмүүс ханилгаагүй Төсөөлөл тод үлдээгүй хүмүүс рүү тавилан зүглээгүй Зүрхний чинь гал бүхэл амилуулна дуудна сүнсний минь тал Чи мөхвөл амилуулна дуулна чи бол гол мөрөн Би гүн урсгалыг туулна үзэгний минь бал Би шүлгийг дурсагдал туульс хийнэ Сэрүүлэг тас хийж цагийн зүү долоо Түнэр харанхуйг зүсэж гэгээ энд ноёлоно Анх таарч байсан үе яг одоо л минь Чамайг найрсан минь дэлхийн аваргын финалын гоол мэт Би харсан ирээдүйгээ бодож хар дарсан Чиний орон зайг хэн ч нөхөж чадахгүй шүү Бид маргасан маргааш орой нь мартсан Миний хоёр нүд чамаас өөрийг хардаггүй шүү Мөнгө бол хүч чи бол хууль Чи бид хоёрын дурлал нийлээд хос хүнгийн дууль Амьдрал сургууль алхаад л торгууль Амтлах тусам чамайг дахиад амсах донтуулахын туйл Онгойтол уйл харцага шиг цээжийг минь онгойлгоод сүйл Надаас гаргах сэтгэл дууссан бол тонгойлгоод уу Бие биедээ хайртай хүмүүс зовно амьдрал ийм хатуу Дурлаж үзсэн инээж алхана диваажингийн шат руу Улаанбаатар амьтны хүрээлэн дүүрэн матрууд Хааяа би чөтгөр болдог хоёр гарт минь хадуур Битгий итгэ худлаа шааж л чадна тэд нар ардуур Хов хүргэлт хийдэг писдаакуудад хэлэхэд хаалга андуур Чамайг дүүргэнэ энэ бол миний үүрэг Алтанд хүргэнэ мик нь д дүүрэн Гаруудын эрүү нь газар шүргэнэ бараг дуудна түргэн Хаана ч хэлнэ чамайг сайхан айл дүүргэнэ Надтай л хамт бай мөрөөдөл минь тэдний дунд хуруунаас өргөнө