Чиний Явдаг Замаар

Lyrics: Buyanzaya Tsend-Ayush Music: Erdenebileg Ganbold Чиний явдаг замаар Одоо ч би явах дуртай Чимээгүйхэн бодолдоо дарагдан алхах дуртай Хэнд ч хэлээгүй Эмзэг сэтгэлээ сэргээж Хэсэгхэн зуур уйтгар гунигаа мартах дуртай Сурагчийн цүнх Дурлалын шүлэг Хайрын захиагаа санана Сураг тасарсан хөөрхөн Царайг чинь дурсана Сургууль гэрийг чинь холбосон тэр л замаараа Сэтгэлдээ жаахан гунигтай ч Одоо ч би явах дуртай Чиний явдаг замаар Одоо ч би явах дуртай Чимээгүйхэн бодолдоо дарагдан алхах дуртай Хэнд ч хэлээгүй Эмзэг сэтгэлээ сэргээж Хэсэгхэн зуур уйтгарт гунигаа мартах дуртай Арван зургаан насны минь Гэгэлгэн намрын өдрүүд Анги дүүрэн цуурайтсан Чиний инээдтэй үеүд Амьдралын минь зөрөг Бүхэн дээрээс харагдана Аюулхай зүрхний гүнээс Хөнгөн гуниг тодорно Чиний явдаг замаар Одоо ч би явах дуртай Чимээгүйхэн бодолдоо дарагдан алхах дуртай Хэнд ч хэлээгүй Эмзэг сэтгэлээ сэргээж Хэсэгхэн зуур уйтгар гунигаа мартах дуртай Хэсэгхэн зуур уйтгар гунигаа мартах дуртай