Lyrics: Ariunbold Ganbold
Music: Haidar Zeeshan Bakhsh/Viktor Paskov
Би чамайг хаанаас
Хайж олохоо мэддэг хэрнээ
Хамт байх аргагүй
Чи надад хайртай
Гэдгээ мэддэг хэрнээ
Аргацаах аргууд
Одоо би яаж
Нулимснаас хуурай гарах уу?
Хувь тавилангаас
Үнэхээр зугтааж чадах уу?
Чамайг ингээд явуулах хэцүү байна
Хамгийн сүүлийн удаа ядаж зөв байя
Сүнсээрээ үргэлж хоёул цуг байна
Бүх юм дуусахаас өмнө тэврэх цаг байна
Ахиад ганцхан удаа надруу харцаа шид
Ангасан амруу цутгах хар цай шиг
Бүх бие минь мэдээ алдаж арзайж байна
Чи өөртөө үнэнч байхын тулд шазайж байна
Бодит байдалтай эвлэрэхийг хүсэхгүй ээ
Дотроо айдастай байгаагаа хэлэхгүй ээ
Зөндөө найзууд байна хэн нь ч яг нэмэргүй ээ
Жаахан байж бай даа би бодох хэрэгтэй
Би чамайг хаанаас
Хайж олохоо мэддэг хэрнээ
Хамт байх аргагүй
Чи надад хайртай
Гэдгээ мэддэг хэрнээ
Аргацаах аргууд
Би чамайг хаанаас
Хайж олохоо мэддэг хэрнээ
Хамт байх аргагүй
Чи надад хайртай
Гэдгээ мэддэг хэрнээ
Аргацаах аргууд
Чамгүй тэнгэрт би
Нисээд ч яахав дээ
Хурдхан шиг буумаар байна
Хайргүй энгэрт чи
Тэсээд ч болтугай
Намайг л мартаарай
Ахиад ганцхан удаа надруу харцаа шид
Ангасан амруу цутгах хар цай шиг
Бүх бие минь мэдээ алдаж арзайж байна
Чи өөртөө үнэнч байхын тулд шазайж байна
Бодит байдалтай эвлэрэхийг хүсэхгүй ээ
Дотроо айдастай байгаагаа хэлэхгүй ээ
Зөндөө найзууд байна хэн нь ч яг нэмэргүй ээ
Жаахан байж бай даа би бодох хэрэгтэй
Би чамайг хаанаас
Хайж олохоо мэддэг хэрнээ
Хамт байх аргагүй
Чи надад хайртай
Гэдгээ мэддэг хэрнээ
Аргацаах аргууд
Би чамайг хаанаас
Хайж олохоо мэддэг хэрнээ
Хамт байх аргагүй
Чи надад хайртай
Гэдгээ мэддэг хэрнээ
Аргацаах аргууд
Бүтэх бүтэхгүйн гол залгаа
Хүсэх хүсэхгүй нь хамаа алга аа
Сэтгэл дүрэмгүй болохыг шалгасан
Буцах түлшгүй миний шар ассан
Бүтэх бүтэхгүйн гол залгаа
Хүсэх хүсэхгүй нь хамаа алга аа
Сэтгэл дүрэмгүй болохыг шалгасан