Minii Ardiin Setgel Tsagaan

Lyrics: Surenjav Sh. Music: Erdenebat Sh Миний ардын сэтгэл цагаан Мишээх царай нь итгэл дүүрэн Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр Мөрөн голын ус нь цэнгэг Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр Мөрөн голын ус нь цэнгэг
Миний ардын зан нь шулуун Мэндлэн золгох ёс нь ариун Талын салхины үзүүр нь зөөлөн Таана мангирын үнэр нь анхилам Талын салхины үзүүр нь зөөлөн Таана мангирын үнэр нь анхилам
Миний ардын үйлс өрнүүн Мэтгэн зорчих зам нь шулуун Уулс хангайн бараа нь зүмбэр Үүлс хоноглом орой нь сүмбэр Уулс хангайн бараа нь зүмбэр Үүлс хоноглом орой нь сүмбэр Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр Миний ардын сэтгэл цагаан Дууны үгийг оруулсан нь:Начиншонхор