Lyrics: Naranzun Badruugan Music: Naranzun Badruugan Аяндаа Чи алдаа гаргасан болохоос алдаа бишээ (Хаа хүрэхээ) Хаа хүрэхээ Бид цаг хугацаагаар аялж байна яг одоо бишээ Анхаарал татах хүч тань нэмэх зуутай ч Анх хараад агааргүйтэв би хэдий цуутай ч Гагарин ах шиг дээш нар сар однуудтай Энэ цагаас чи одоо Galactic-т өөрийн дуутай Марс дээр байсан ч Дэлхий рүү хаяглах захиа минь нарт дээрх чамд Буд дээрх найзууд Чамд мэнд хүргэж байна тэдний чамайг биширдэг шүү дугтуйнуудыг дүүргэж байна Энэ шөнийг гэрэлтүүлэх тод гэрэлт цох Татах хүчгүйдүүлэх миний дууны охь Барин тавин бүж, толгойгоо дохь Татах хүчгүйдүүлэх миний дууны охь Аяндаа (Да да да) Цаг хугацаа бүгдийг нь сүүлд нь харуулна даа Алдана даа би мэднэ Everything will be okay Аяндаа (Да да да) Цаг хугацаа энэ үнэн худлыг таниулна даа Алдана даа би мэднэ Everything will be okay Хайр хүсэх хүсэл Мм юу гэмээр ч юм бэ? Мм за байз за байз.. Чамаас өөрийг хайгаад байх шиг Cheesecake авч идмээр ч юм шиг Бүх юм утгагүй болсон юм шиг За байз за байз.. Мэдэхгүй л юм даа Бүтэхгүйн өмнө хүсэл хүчин мөхөс Ойлгохгүй нь хэцүү юм даа Бид хоёрын харилцаа яг л мөс Энэ нь амар ч юм уу даа Dracula, Dracula Ммм Хайрыг сорогч Dracula Түүн шиг залуу зөндөө бий (Бий, бий, бий, бий) Аяндаа (Да да да) Цаг хугацаа бүгдийг нь сүүлд нь харуулна даа Алдана даа би мэднэ Everything will be okay Аяндаа (Да да да) Цаг хугацаа энэ үнэн худлыг таниулна даа Алдана даа би мэднэ Everything will be okay Үргэлж метро шиг ихийг хүсдэгийг чинь Илүү олонг авч байж амар тайванд хүрдгийг чинь Маргааны дараа үсээ тайраад шинээр төрдгийг чинь Нүд рүү минь хараад өөртөө итгүүлэх гэж буддагийг чинь Би мэднэ ээ, birkin bag Шударга хэлэхэд хүсэл чинь байсан юм байна Борооны өмнөх тэнгэр шиг тайван байя Чиний талаар таниагүй үе сайхан байж Түүний бүсэлхийг, утас таслаад өөр нэгэн бүсэлж байна Сэтгэл зүсдэгийг, амьдрал биднээс шалгалт авах мөчид хоёулаа бүдэрч байна Бүтэхгүйн өмнө хүсэл хүчин мөхөс Ойлгохгүй нь хэцүү юм даа Бид хоёрын харилцаа яг л мөс Энэ нь амар ч юм уу даа Dracula, Dracula Ммм Хайрыг сорогч Dracula Түүн шиг залуу зөндөө бий (Бий, бий, бий, бий) Аяндаа (Да да да) Цаг хугацаа бүгдийг нь сүүлд нь харуулна даа Алдана даа би мэднэ Everything will be okay Аяндаа (Да да да) Цаг хугацаа энэ үнэн худлыг таниулна даа Алдана даа би мэднэ Everything will be okay Аяндаа (Да да да) Амар тайван өөрөө ирнэ Алдана даа би мэднэ Everything will be okay Аяндаа (Да да да) Чи алдаа гаргасан болохоос алдаа бишээ Хаа хүрэхээ (Би мэднэ) Бид цаг хугацаагаар аялж байна яг одоо бишээ