Lyrics: Rokit Bay
Music: Rokit Bay
Хацрыг нь даган урсан асгараад
Албаар юм шиг үл анзаараад
Алхаж байна алсад энэ нүргэлсэн
Аадар бороон дундуур ганцаараа
Ангачихсан хүйтэн цементийг
Борооны дуслууд нь услана
Ертөнцийн хэрэггүй чимээнүүдийг
Дарахад нь борооны дуу туслана
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залигсан
Цэцгийн дэлбээ нүд мэт энхрийхэн ч
Норж юунд айж сормуусаа тэмтрээ вэ?
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Хүнд болж байна түүний хувцас нь
Уул нь тэр нимгэн хувцасласан
Харанхуйд одод мэт асах цонхнууд
Нэг нэгээрээ унтарсан
Түүнтэй зөрсөн хүмүүс түүнийг мөргөх шахна
Толгой дээрээ хүрмээ нөмрөөд түргэн алхана
Түүнийг анзаарсан хүмүүс түрхэн гайхна
Нүүрний будаг нь урссан ч түүний төрх нь сайхан
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залигсан
Цэцгийн дэлбээ нүд мэт энхрийхэн ч
Норж юунд айж сормуусаа тэмтрээ вэ?
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Хатуу үедээ хад чулуу
Гэхдээ дотроо зүрхтэй чулуу
Чадна орчлон хорвоог ганцаархнаа түрхтэй тулвал
Харагдаж байгаагаасаа хамаагүй их хүчтэй
Гэхдээ санаа тавих гээд үздэг
Хэцүү үедээ гэрэлтэнэ
Гэхдээ улам тод гэрэлтэнэ
Цаг хугацаа өнгөрч бүхнийг эмчилнэ хот жирэлзэнэ
Дурсамжууд аажим аажимаар улам хол чирэгдэнэ
Дэргэд нь зөвхөн үнэтэй зүйл нь л үлдэнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залигсан
Цэцгийн дэлбээ нүд мэт энхрийхэн ч
Норж юунд айж сормуусаа тэмтрээ вэ?
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залигсан
Цэцгийн дэлбээ нүд мэт энхрийхэн ч
Норж юунд айж сормуусаа тэмтрээ вэ?
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ