Hurim

Lyrics: Erdenesaikhan sai.flp Nergiu Music: Erdenesaikhan sai.flp Nergiu Өнөөдөр би түүнийг мартах гэсэн юм Өөр нэгнээр орлуулж үзэх гэсэн юм Хиргүй нүдийг нь нулимсаар дүүргэхгүй гэж Байгалаар нь чамайг үлдээе гэсэн юм Зөөлөн зөөлөн урсана эргэж харахгүйгээр Зүйлийн өнгийн цэцгэн дундуур хөөрөн нисээд Өөрөө би хайрлаад л хүрч чаддаггүй тэр нэг дурсамжийн эзнийг Өөр нэгэн өөрийн болгоод авчихна гэж санасангүй Чамайг хуримнаас чинь хулгайлж авч яваад суух сан Арван хүүхэд тойруулаад аав ээж нь болж амьдрах сан Гэхдээ чиний зүрх хаашаа чиглэснийг мэдсэн Халуун орны шувуухай хавар ирэхэд чинь би энд байхгүй ээ Би чиний төлөө хагдаръя харин чи нахиалаарай Хол замд явах хүн хөлдөө хамгийн тухтайг захиалаарай Эргэж харах хэрэггүй ээ Нэгэнт дууссан бол дууссан Нууж уйлсан нулимсыг чинь арчина энэ бөгж чинь Нэхэж өгсөн бээлийг нь нэг л өдөр өмсөнө Хичээж хийсэн хоолыг нь нэг л орой амсана Гэж боддог байснаа бүгдийг нь мартаарай тархи, зүрх минь Дээр нь битгий над руу ширтээрэй гуйя Үрийн зулай үнэрлэх өөр хүний гэргий минь Чамайг хуримнаас чинь хулгайлж авч яваад суух сан Арван хүүхэд тойруулаад аав ээж нь болж амьдрах сан Гэхдээ чиний зүрх хаашаа чиглэснийг мэдсэн Халуун орны шувуухай хавар ирэхэд чинь Би энд байхгүй ээ