Music: Delgersan To
Алтан гарьдын зулзага
Дэвээд дэвээд гэтлэшгүй
Аралт тэрэгний хүрд
Давхиад давхиад туулашгүй
Хөх Монгол нутаг минь
Хүү нь наддаа сайхан даа
Урьхан хаврын цагт
Усны өнгөөр хөхөрсөн
Уургын үзүүрийг дагаад
Хурга ишиг майлалдсан
Хөх Монгол нутаг минь
Хүү нь наддаа сайхан даа
Алтан гарьдын зулзага
Дэвээд дэвээд гэтлэшгүй
Аралт тэрэгний хүрд
Давхиад давхиад туулашгүй
Хөх Монгол нутаг минь
Хүү нь наддаа сайхан даа
Хүү нь наддаа сайхан даа
Хүү нь наддаа сайхан даа