Ганган Хул

Lyrics: Boldbaatar Altanjargal Music: Boldbaatar Altanjargal Ганган хулыгаа унаж л явлаа хө хө Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө хө Галсанзангийнхаа найран дээрээ хө хө Гарынхаа бөгжөөр дэнчин тавьлаа хө хө Цэнхэр борыгоо унаж л явлаа хө хө Цэргийнхээ үүдээр цэлгүүлж явлаа хө хө Цэндсүрэнгийнхээ найран дээр нь хө хө Чихнийхээ ээмгээр дэнчин тавилаа хө хө Улаан борыгоо унаж явлаа хө хө Усанд ойчоод сандарч явлаа хө хө Учирсан хонгортоо очьё оо гэхээр ээ Улсын багачуул шоолоод горьгүй нь ээ Ганган хулыгаа унаж л явлаа хө хө Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө хө Галсанзангийнхаа найран дээрээ хө хө Гарынхаа бөгжөөр дэнчин тавьлаа хө хө