Lyrics: Baska Zamba
Music: Enkhzorig Batsaikhan
Хүйтэн шөнө хотын өнгийг
Шар улаан замын гэрлүүд хучна
Хамт чамтай нээж үзсэн үүд
Харанхуйд хаагдсан байж
Дайжна эд эс нэгнээсээ
Буцна хэлсэн үгнээсээ
Шалтаг хайсаар нэгнээсээ
Ахиад л бүх зүйл эхнээсээ
Хайр чинь хаана нь байсан бэ?
Хариулаач надад нэг үгээр
Хариулахгүй байсан ч зүв зүгээр
Хариулахгүй байсан ч би зүгээр
Ганцаардлаас зугтааж
Хуурамч инээдний цаана
Хэлж чадаагүй бүхэн бодол дунд живж
Хий хоосон зайд унтарлаа
Эргэж хараагүй үнэн
Цаг хугацаанд замхарлаа
Ммммм мммм ммм
Цаг хугацаанд эргэлдсээр
Хамт чамтай гээж үлдсэн зүүд
Хаа нэгтээ зүүгдсээр байна
Хайж байна эд эс нэгнийгээ
Айж байна хэлсэн үгнээсээ
Шалтаг хайгаад нэгнээсээ
Ахиад л бүх зүйл эхлээсэй
Хайр чинь хаана нь байсан бэ?
Хариулаач надад нэг үгээр
Хариулахгүй байсан ч зүв зүгээр
Хариулахгүй намайг тэврээсэй
Ганцаардлаас зугтааж
Хуурамч инээдний цаана
Хэлж чадаагүй үнэн бодол дунд живж
Хий хоосон зайд унтарлаа
Эргэж хараагүй үнэн
Цаг хугацаанд замхарлаа
Ммммм мммм ммм
Цаг хугацаанд эргэлдсээр