Lyrics: Enkhjamts Sharavjamts
Music: Bold Dorjsuren/Enkhjamts Sharavjamts
Яарах хэрэггүй хоёулаа
Ухаангүй дурлах гэж
Буцах замгүй хайранд
Бялуурсандаа харамсах вий
Яарах хэрэггүй бүсгүй минь
Сонголтоо хийх гэж
Ухрах замгүй амьдралд
Зүрхээ сонсохыг хичээцгээе
Уруулны чинь баланд мансуурсан эрвээхэй
Сүүдэрт чинь сэрүүцэхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч
Бугуйн цаг минь удаан удаан
Чамаас минь хол байлгана
Цээжиндээ багтахгүй
Сэтгэл минь чам руу л гэнэ
Зөөлөн зөөлөн ширтэх харц нь дулаан
Хайрын урь мэт
Урдаас асах нүд нь
Үнэнийг минь өгүүлэх мэт
Уруулны чинь баланд мансуурсан эрвээхэй
Сүүдэрт чинь сэрүүцэхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч
Төгсгөлтгүй үргэлжлэх дурлалд
Мөрийг минь дэрлээд аялах уу
Удаанаар яарахгүйгээр
Дурлаж болох уу
Бусдын нүдэндээр
Чамайг ямар их хүлээснээ нуухгүйгээр
Уруулны чинь баланд мансуурсан эрвээхэй
Сүүдэрт чинь сэрүүцэхийг хүссэн хүн билээ би
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад өгөөч
Удаанаар хариултаа чихэнд минь шивнээч
Би чамайг хүчлэхгүй ээ
Бусдаас харамлах зүрхээ чи надад
Надад өгөөч
Зүрхээ чи надад өгөөч