бодлын гүнээс

Lyrics: Azzaya Buyanbat Music: Erdenesaikhan Nyamdavaa/Erdenebayar Ganchimeg/Erdenebayar Khishigbayar/Oyunbold Zorig Бодлын гүнээс бороо болж орооч Чи далайн тусгалд сар болон амилаач Сэрүүхэн салхиар Сэтгэлээ дайлаач Цэцэгсийн дундаас үр болон ургаад Цээжийг минь дүүргэх амь амьсгал болооч Сэрүүхэн салхийг Сэтгэлдээ сонсооч
Аялгуу нь хоцрох аянга чинийх Огторгуйд харвах одод чинийх Оргүй төгс үүнээс илүүг үзсэнгүй Бодолд минь хурсан үүлс чинийх Сэтгэлд минь шиврэх бороо чинийх Ёроолгүй харцанд нь живхээ мэдсэнгүй
Хоосон чанарт Хорвоогийн тойрогт Ганцхан удаа Үзэгдээд өнгөрсөн Үйлдэл үгүй Үгсээ дуулаад
Бодлын гүнээс бороо болж орооч Чи далайн тусгалд сар болон амилаач Сэрүүхэн салхиар Сэтгэлээ дайлаач Цэцэгсийн дундаас үр болон ургаад Цээжийг минь дүүргэх амь амьсгал болооч Сэрүүхэн салхийг Сэтгэлдээ сонсооч
Photo Credits: Shot by Agnuush Styled by Buyana Jargalsaikhan Hair by Roxa Makeup by Munhmaral