Lyrics: Ocean Grey
Music: Ocean Grey
Хэтэрхий үнэн гэж байдаг юм бол
Хэлэх гээд ч яахав дээ
Яах юм бэ
Цаг хугацаа цалингаа
Яг цагтаа
Цалгисан их үнэнгээр, үнэн энэ
Ганцхан минийх
Ганзага дүүрэн хүнийх
Алга дүүрэн онжиго
Тэр янзага минийх
Шунал бол алим
Онол ойлгомжтой бид шулам
Судас дагадаг цус хүйтэн
Гудас бас түүний гуя нойтон
Би догдолдог хэвээрээ
Чи надаар тоглодог хэвээрээ
Дараа нь доголдог хэвээрээ
Хараарай
Боломжгүйг чи мэднээ
Бодохгүй байж чадвал
Буруу харсан чигээрээ яв даа
Хэтэрхий үнэн гэж байдаг юм бол
Хэлэх гээд ч яахав дээ
Яах юм бэ
Цаг хугацаа цалингаа
Яг цагтаа
Цалгисан их үнэнгээр, үнэн энэ
Яруу биш хмм найраг уу
Ураад хаядаг сэтгэл ноорог байв
Янаг цэцэг никитон
Янжуур сороод никотин
Сайхан хүүхэнтэй сар жарга
Салаад явахдаа санаад жарга
Сар жил бол цана чарга
Санаа гэж собака чоно хурга
Саваагүй зан цагийн дайсан
Садар бодол ягаан даашинз
Санана даа сайдаа
Салганаад сад тавьдаг аа
Боломжгүйг чи мэднээ
Бодохгүй байж чадвал
Буруу харсан чигээрээ яв даа
Хэтэрхий үнэн гэж байдаг юм бол
Хэлэх гээд ч яахав дээ
Яах юм бэ
Цаг хугацаа цалингаа
Яг цагтаа