Чи намайг орхиод явдаа бүдэг бадаг тийм өнгөгүй
Хүлээсэн чи ирээгүй чиний сэтгэл зүрхгүй
Би ганцхан чамдаа хайртай галзууртлаа дуралсан ч хүчгүй
Гашуун нулимс унагасаар гарийг чинь бусдад алдахийг хүсэхгүй ээ
Нулимс урсаад л
Нууцхан шаналаад л
Нуурын мандалд
Нулимс дуслан урснаа
Чиний төлөө би бүхнийг хийсэн юм
Итгэж чадсангүй ээ*2
Нуурын мандал дунд би ганцаар шаналан энэлэн сууж байна
Нулимс бамбөрөн урсан хацар даган гашуун бууж байна
Чамайг гэсэн сэтгэл хоосон хөндийд хайлан дуулж байна
Чиний төлөө цохилох тал зүрх минь бүтэнг гуйж байна
Амьсгалах агааргүй бачимдан дутагдаж байна
Асгарах цусаар минь бие минь нэвт будагдаж байна
Харанхуйд хоригдож хавчигдан ганцаардаж байна
Харавсан сумны шарх нь идээлэн зовоож байна
Яагаад гэдгийг та надад хэлээч
Янагийн яагаан өнгийг буцааж өгөөч
Хөвчийн шугуйн гүн руу ч орж амьдармаар байна
Хүний сайхан охин үрийг хайралсан юм би
Нулимс урсаад л
Нууцхан шаналаад л
Нуурын мандалд
Нулимс дуслан урснаа
Чиний төлөө би бүхнийг хийсэн юм
Итгэж чадсангүй ээ*2
Чамтайгаа байсан сайхан мөчүүд он цаг нь хурдан өнгөрчээ
Чамгүйгээр алхах тоолонд зүрх минь өөрөө дурсамжыг сэдрээдэг
Ингээд л хүсээд л хайр өөрөө бүхнийг тээдэг
Хагарсан тольноос би хагацлыг би харсан юм би
Эд эсний хэлтэрхий
Чамгүй солиорч бэтгэрч байна
Эцэстээ шунан дэлбэрч байна
Сэтгэцийн эмгэгт нэвширж байна
Галзуугийн өвчинд ховсдуулсан
Ёоёотой болтол донтуулсан
Гарцаагүй чиний төрхгүй байтлаа
Өөрийгөө юу ч үгүй хордуулсан
Эд эсний минь хэлтэрхий
Чамгүй солиорч бэтгэрч байна
Эцэстээ шунан дэлбэрч байна
Сэтгэцийн эмгэгт нэвширж байна
Галзуугийн өвчинд ховсдуулсан
Ёоёотой болтол донтуулсан
Гарцаагүй чиний төрхгүй байтлаа
Өөрийгөө юу ч үгүй хордуулсан
Нулимс урсаад л
Нууцхан шаналаад л
Нуурын мандалд
Нулимс дуслан урснаа
Чиний төлөө би бүхнийг хийсэн юм
Итгэж чадсангүй ээ
Хэзээ ч үгүй ээ
Яагаад заавал намайг ингэж шийтгэнэ вэ?
Бурхан минь та туслахгүй гэж үү?
Түүнийг минь та буцаагаад өгөөч
Сүнсийг минь хурдан аваад од
Диваажинд түргэн үргээгээч
Үнсийг нь савлаад аваад од
Түүнлүү минь түргэн үлээгээч
Хамаагүй хажууд нь хорогдоё
Хальтарсан газарт нь дарагдая
Ханашгүй жаргалд нь ялагдая
Ханилсан хүнд нь барагдъя
Нулимс урсаад л
Нууцхан шаналаад л
Нуурын мандалд
Нулимс дуслан урснаа
Чиний төлөө би бүхнийг хийсэн юм
Итгэж чадсангүй ээ*2