Lyrics: Munkhbold Dagdan
Music: Munkhbold Dagdan
Лонхон дотроо байхуй дор
Номхон хар архи л байна
Лонхноосоо гарахуй даа
Догшин хар арз л байна
Бүрхээр дотроо байхуй дор
Бүлээн хар архи л байна
Бүгд тандаа барихуй дор
Догшин хар арз л байна
Үйлс тандаа сайн
Аяс маньдаа сайн
Айлтгаж барья хө
Айлтгаж барья хө
Саван дотроо байхуй дор
Сайхан хар архи л байна
Савнаасаа гарахуй дор
Согтуу хар арз л байна
Шилэн дотроо байхуй дор
Шимтэй сайхан архи л байна
Шилнээсээ гарахуй дор
Ширүүн хар арз л байна