Уучлалт Гуйх Гэж

Music: Munkhbold Сэтгэл минь өвддөгийг төсөөлсөнгүй Чамайг хүлээсэнгүй гэрлээ унтраасан Сэлүүхэн гудамжаар хаа нэгтээ Хийсэх навчис шиг Даарахыг би хүсээгүй Мартах гэж дурлаагүй би Төгсгөх гэж чадаагүй чи Уучлалт гуйх гэж учирдаг юм уу? Урт замын төгсгөлд хүрэхгүй буцах уу? Амлалт өгөх гэж хайрладаг юм уу? Ахиад нэг боломж үлдээж чадахгүй нь би Мартаж чадахгүйгээ мэдэрч байна Магадгүй санах байх Дурсамж минь чамайг би Зүрхэнд минь үлдэх аялгуу чи байвч Зөн совиндоо би итгэн Зөрлөг зам дээр зогсоно Хагацах гэж учраагүй би Хамт байхдаа мэдэрсэнгүй юу Уучлалт гуйх гэж учирдаг юм уу? Урт замын төгсгөлд хүрэхгүй буцах уу? Амлалт өгөх гэж хайрладаг юм уу? Ахиад нэг боломж үлдээж чадахгүй нь би Мартах гэж дурлаагүй би Төгсгөх гэж чадаагүй чи Уучлалт гуйх гэж учирдаг юм уу? Урт замын төгсгөлд хүрэхгүй буцах уу? Амлалт өгөх гэж хайрладаг юм уу? Ахиад нэг боломж үлдээж чадахгүй нь би