Lyrics: Myagmardorj MAB Gantulga
Music: Myagmardorj MAB Gantulga
Ко чиний чихэнд шивнэнэ
Хэдэн жилийг ганцаараа, олон зүйлийг анзаарав
Айлгүй нүдээр ганц харав, даланг барьсан хана цуурав
Хэрвээ шидтэй байсан бол дурлахааргүй байлаа
Хэрвээ мэддэг байсан бол зууралдахгүй байлаа
Тэгэхэд гараагүй бол, чамтай таараагүй бол
Анзаарч хараагүй бол дараа нь би яриагүй бол
Бусдаас онцгой байсан ааш чинь өөр
Санаагүй бол яагаад залгав хар шөнөөр
Хайртайгаа хэлэхээс илүү дандаа муудалцахыг л бодно
Цаг хугацааг хэд ч ухраасан чамтай учрахыг л сонгоно
Ахиад дурлаж болно гэж зориг шинээр сэргэсэн
Зүрх ингэж мэдрэхэд сорив нэгээр нэмэгдсэн
I want you stay
I just can't get you out of my head
Girl, your lovin' is all I think about
I just can't get you out of my head
Мартагдахааргүй энэ үдшийг хамт үдье
Надад хугацаа хэрэгтэй, дахиж шинээр дурлахад
Өмнө өвдөж байгаагүй мэт дахиж инээж суралцахад
Хүнийг танихад, хүнээс айхаа болиход
Хазаад буцааж хийсэн юм шиг зайгаа солиход
Өмнө нь өөрөө зөндөө дотор өр өвдсөндөө
Чамайг биш өөрийн гэнэн зангаа өрөвдсөндөө
Биднийг сануулна өрөөгөөр минь дүүрэн
Хаяж болдоггүй дурсамжуудаа үүргэвчиндээ үүрнэ
Сэтгэл мэдрэмж хашрахгүй юм ер ухаарсангүй
Хүний бодол ухардаг ч цагийн зүү ухарсангүй
Мэдсээр байж энд хүрснийг зориг хэмээн нэрийдэв
Мэдрэмжүүд нь дурсамж болж сорив нэгээр нэмэгдэв
I want you stay
Set me free
Мэдсээр байж энд хүрснийг зориг хэмээн нэрийдэв
Set me free
Мэдрэмжүүд нь дурсамж болж сорив нэгээр нэмэгдэв
I just can't get you out of my head
Girl, your lovin' is all I think about
I just can't get you out of my head
Мартагдахааргүй энэ үдшийг хамт үдье