Husvel Zalgaarai (feat. Serchmaa)

Lyrics: Belegsaikhan Nyamdorj Music: Belegsaikhan Nyamdorj Бусдын үгэнд би автаж нэг ч эргэлзэж байгаагүй Буруу зөвийг нь ойлгох гэж юу ч асууж байгаагүй Бүх зүйл нэг л өдөр миний эсрэг эргэсэн ч Бүхнийг би орхилгүй хэвээр үлдээхийг хүссэн Над дээр эргээд ирэхэд чамд шалтгаан хэрэггүй Харин намайг чи дуудвал хаана ч байсан яаран гүйнэ Хотын нөгөө үзүүрт хүлээж байсан ч хамаагүй Хоолойг чинь сонсоход догдолдгийг чи л намайг мэддэг Хэрвээ чи хүсвэл над руу залгаарай Ямар байгаагаа битгий нуугаарай Өнгөрснийг битгий шүүгээрэй Магадгүй би буруутай Хэрвээ чи хүсвэл над руу бичээрэй Ямар байгаагаа надад хэлээрэй Өнгөрснийг битгий зэмлээрэй Магадгүй би буруутай Хэрвээ надаас асуусан бол бид хэвээрээ байсан бол Хэн нэг нь буруу бүхнийг эхлээд ойлгосон бол Өнөөдөр бид хоёр холдохгүй байх байсан Ахиад хамтдаа нэг хаврыг хайраар дүүргэх байсан Цаг хугацаа бүхнийг үлдээж, намайг орхин урагшлаад Салхитай бороотой ч чамайг л бодож ганцаардаад Хийсэн бүхний минь хариуд ингэнэ гэж би мэдээгүй Гэрэлтэй мөрөөдөл минь чи болно гэж ойлгоогүй Хэн нэгэнд яримаар байвч бид хоёрын нууц юм шиг Заримдаа уурладаг байсан ч эрхэлсэн ч юм шиг Хэн нэгний үгээр босгоогүй бид хоёрын дурсамж содон Хоёр жилийн дараа тааралдахад бид хоёр нэг л дотно Хэрвээ чи хүсвэл над руу залгаарай Ямар байгаагаа битгий нуугаарай Өнгөрснийг битгий шүүгээрэй Магадгүй би буруутай Хэрвээ чи хүсвэл над руу бичээрэй Ямар байгаагаа надад хэлээрэй Өнгөрснийг битгий зэмлээрэй Магадгүй би буруутай Хэрвээ чи хүсвэл над руу залгаарай Ямар байгаагаа битгий нуугаарай Өнгөрснийг битгий шүүгээрэй Магадгүй би буруутай Хэрвээ чи хүсвэл над руу бичээрэй Ямар байгаагаа надад хэлээрэй Өнгөрснийг битгий зэмлээрэй Магадгүй би буруутай