Юу Байна

Lyrics: Hadansuuri Tudevsuren Music: Puntsagtseren Batbold Хаврын хоолойгоор уянгалж дуудчихаад Өвлийн шуурганы сэтгэлээр хөөдөг Намар шиг гандсан зүрхтэй хүмүүсийг Зуны уруулаар ухаартал нь үнсэхсэн Мяндсан итгэлийн увидасыг хөндчихөөд Маргаашийг минь өчигдөр үгүй хийдэг Манан шиг бүрхэг зантай хүмүүсийг Манцуйнд нь буцаагаад өсгөж үзэхсэн Таван давхар орос байр найман орцтой Үүдэнд нь тоглож наадах хиртэй хувцастай Жаалууд гүйлдэнэ, инээлдэнэ гадаа бороо цастайд Тэр дунд нь гүйж явлаа шар хонхойдог хацартай Ээж цонхоор дуудна банштай цай борцтой Ээж бүрийн хоол хайр гэсэн нандин орцтой Хөршийнд гитар эгшиглэнэ таван давхар намуухан аястай Харин арц үнэртэх нэг давхарт хүмүүс гунигтай Дагзанд байдаг дурсамж нь хогийн байдаг учраас Аавын халаа үр хойч тэр хүүгийн нулимс урсана Хамт гунина бороон дусал Зүүний үзүүр цээжин тушаа Хатгах үед хашгирч гарсан Арчина улаан хүрэн цусаа #ичий ганган агаараараа намайг татах тусам Гэрэл гэгээ эрийн хийморь нэр төр газарт унасан Гишгэх газар бүртээ гэсгээл хүртэнэ ар араасаа Гэрэл сүүдэр тавиад, халхавч хийгээд алхаж гарсан Түүнийг мэгширтлээ өдөр бүр санах юм даа Нэг мэдэхэд өрөөндөө ганцаарханаа Эх хүн шүдээ зуун урагшаагаа Зүтгээд л байдаг ганцаарханаа Эмтэрдэг хүн юм чинь аргагүй л дээ Итгэдэг хүн чинь ард үлдэнэ ээ Бурхан тэнгэр сахиус минь ээ Надад дэлхийд амьдрах арга үлдээ Таван давхар орос байр найман орцтой Үүдэнд нь тоглож наадах хиртэй хувцастай Жаалууд гүйлдэнэ, инээлдэнэ гадаа бороо цастайд Тэр дунд нь гүйж явлаа шар хонхойдог хацартай Ээж цонхоор дуудна банштай цай борцтой Ээж бүрийн хоол хайр гэсэн нандин орцтой Хөршийнд гитар эгшиглэнэ таван давхар намуухан аястай Харин арц үнэртэх нэг давхарт хүмүүс гунигтай You sent Удаан 3Х удаанаар Амьдралд хөл алхана Хадаа хүү Солонгорсон долоон өнгөн дунд Долоон жил урлагийн зам дагуу явсаар гүйнэ Тийм ээ СУИС-д сурсан хаана ч муулахгүй СУИС-аа төгссөн хаана ч гологдохгүй Идсэн хоолондоо хэзээ ч пологдохгүй Чиний хүүхнийг хэзээ ч би ноолоод байхгүй Борооны дусалд зогсохдоо Хэнээс ч гуйгаагүй эрх чөлөөгөө өөрөө эдлэнэ Бодлын тойрогт амьсгалаад Хэнээс ч урваагүй хоолой минь зуураагүй өдийг хүрлээ Өө… Таван давхар орос байр найман орцтой Үүдэнд нь тоглож наадах хиртэй хувцастай Жаалууд гүйлдэнэ, инээлдэнэ гадаа бороо цастайд Тэр дунд нь гүйж явлаа шар хонхойдог хацартай Ээж цонхоор дуудна банштай цай борцтой Ээж бүрийн хоол хайр гэсэн нандин орцтой Хөршийнд гитар эгшиглэнэ таван давхар намуухан аястай Харин арц үнэртэх нэг давхарт хүмүүс гунигтай