Lyrics: Khurelbaatar D.
Music: Ulzii-Orshih Dash
Нуугаад үлдэе гэж чамд би дурлаагүй ээ
Нууцхан харъя гэж чам руу гэж би очоогүй ээ
Дуулаад дуусгая гэж чамд би дуулаагүй ээ
Дурсаад үлдэе гэж чамайг би бодоогүй ээ
Надад чамаас өөр харамлах юм үгүй ээ
Надад чамаас өөр хайрлах хэн ч үгүй ээ
Өөрийнхөөрөө би чамайг тултал хайрлалаа
Харин чи над шиг дурлаж чадах уу
Уйлаад аргадуул гэж би чамайг гуйгаагүй ээ
Уйдаад салъя гэж чамд би хэлээгүй ээ
Ханилаад хагацая гэж чамайг би хайрлаагүй ээ
Хамтдаа дуусай гэж би чамайг сонгосон
Надад чамаас өөр харамлах юм үгүй ээ
Надад чамаас өөр хайрлах хэн ч үгүй ээ
Өөрийнхөөрөө би чамайг тултал хайрлалаа
Харин чи над шиг дурлаж чадах уу
Надад чамаас өөр харамлах юм үгүй ээ
Надад чамаас өөр хайрлах хэн ч үгүй ээ
Өөрийнхөөрөө би чамайг тултал хайрлалаа
Харин чи над шиг дурлаж чадах уу x2