Nad Ruu Temuul

Music: Orgil Baasansuren/Hishigdalai Amartuvshin Lyrics: Orgil Baasansuren/Hishigdalai Amartuvshin Хэрвээ би од болж тэнгэрт мандах юм бол чи хүрэх үү Хэдий хол харагдавч хүслээ шивнэн хэлэвч мөрөөдөл минь биелэх үү Чамаас би хайрын үг хүлээн суугаад үүр цайхыг харлаа Үүрийн цолмон шиг надад хань болоод энэ амьдралыг хамт туулаач Надад хэлэх үг чинь дэндүү хол санагдаад яах бол гэж айсныг мэдэх үү Уулзсан дайруудаа зүрх минь уянгалдгийг сонсоогүй мэт тэнд нь үлдээх үү Анх харснаас хойш ганцаардах болсон Араас минь тэврэх юм шиг санаж Аниргүйн дундаас чи нүдээрээ инээж Алсын замыг тойрог дундаа уулзъя аа Цаг хугацаа чамайг харахаар тэг зогсолт хийдэг Яг цагтаа ирэх нь надад хоцорсон мэт байна Ярьж бичих өгүүлбэрт минь цэг таслал үгүй ээ Над руу, над руугаа тэмүүл Цаг хугацаа чамайг харахаар тэг зогсолт хийдэг Яг цагтаа ирэх нь надад хоцорсон мэт байна Ярьж бичих өгүүлбэрт минь цэг таслал үгүй ээ Над руу, над руугаа тэмүүл Одод дундах бидний зай Ойртуулах юм шиг санагдана аа Чамайг тойрон хүрээлсэн олны дундаас ганцхан над руу тэмүүлээч Цаг хугацаа чамайг харахаар тэг зогсолт хийдэг Яг цагтаа ирэх нь надад хоцорсон мэт байна Ярьж бичих өгүүлбэрт минь цэг таслал үгүй ээ Над руу, над руугаа тэмүүл Цаг хугацаа чамайг харахаар тэг зогсолт хийдэг Яг цагтаа ирэх нь надад хоцорсон мэт байна Ярьж бичих өгүүлбэрт минь цэг таслал үгүй ээ Над руу, над руугаа тэмүүл