Lyrics: Erkhembayar Battsengel
Music: Erkhembayar Battsengel
Бурхадын өнмө суулаа надруу зөвхөн та л мишээв
Нэрийг нь ганцхан удаа дуудах төдийд л зовлон үргэнэ
Look at me MAMA I can fly
Алдах би эрхгүй wont land till i die
Look at me MAMA I can fly
Im living good Амлая би үүрд
Сайн байнуу ээжээ хүү чинь сайн хүнтэй суусан
Санааг тань зовоож хүйтэн газар суусан
Чихийг тань халууцуулан зовоож явсан бол
Одоо захын нэг танихгүй хүнээс та хүүгээ сонсоно
Эх хүү хоёрын хайр хоёр тивийн цаана
Амьдрал яг энэ чигээрээ дуусах юм бол яаана
Миний мөрөөдөл том ч таны минь хажууд жижиг
Та минь дэргэд байвал бүх зүйл надад жижиг
Аав ээжээ амьдад нь хайрлаж сур чи
Алс холын зорилгоо маш томоор зур чи
Эр хүн хэлсэн амлалтандаа хүр чи
Бузар зүйлийн хажуугаар нүдээ анин зөр чи
Ээжээ одоо хүү чинь том болсон ч
Нулимс ойрхон хэврэгхэн болсон
Нэг өглөө сэрээд гэмт хэрэгтэн болсон ч
Гэр бүлдээ хайртай нэгэн эр болсон
Бурхадын өнмө суулаа надруу зөвхөн та л мишээв
Нэрийг нь ганцхан удаа дуудах төдийд л зовлон үргэнэ
Look at me MAMA I can fly
Алдах би эрхгүй wont land till i die
Look at me MAMA I can fly
Im living good Амлая би үүрд
Муу нөхдийн хор дүүрэн улаанбаатарт ээжээ
Муу хүмүүс хүн чанараа утаан дотор гээжээ
Таныг 15н насанд намайг илгээжээ
Та жоохон байсан ч зөв хаалгаа нээжээ
Хүү нь бас хүн бүтээж охин бас хүү үлдээж
Хүнлэг байхын ухаанаар өдийг хүрлээ
Муугийн дүрийг бүтээж эрээн бараан мэдээж
Хар цагаан улаанаар өдийг хүрлээ
Одоог хүртэл ганцаардана хааяаа
Ганцаардах үедээ ганц татна хааяаа
Ганцаараа ирсэн ганцаараа буцна
Аяа энэ бидний хорвоогийн зам заяа
Заримдаа алтан нар хүртэл хүйтэн
Үй түмэн бодол дундаа жингүйднэ
Сайн хүн байхын тулд муу найзыг хийжийн
Шөнө болгон нойр хулжин үүр цайхыг хийжийн
Oh my MAMA байнга л санана God is a women
Надаас дандаа нуунаа ховорхон дусалдаг гунигаа
Өөртөө дайсан битгий үүсгэ бүгдийг заасан эхний үсэг
Бүтэн амьдрах эцсийн хүсэл хацар дүүрэн ээжийн үнсэлт
I got love дайсан дээрээ ч овоолно
Violence or хүч чадал хайрын замыг сонгоно
I gotta do better ардаас минь сүү бариад үлдэхдээ
Do not worry MAMA алдахгүээ би өөрийн замаа
Бурхадын өнмө суулаа надруу зөвхөн та л мишээв
Нэрийг нь ганцхан удаа дуудах төдийд л зовлон үргэнэ
Look at me MAMA I can fly
Алдах би эрхгүй wont land till i die
Look at me MAMA I can fly