Тэр Минь

Lyrics: Hadansuuri Tudevsuren Music: Puntsagtseren Batbold Тэр минь битгий уйлаасай Тэндээ бүү бэтгэрээсэй Тэнгэр шиг байгаасай Бүү айгаасай Чи саранд хүслээ шивнээрэй Би чамд үлдээсэн юм шүү дээ Чив чимээгүй би нислээ Намайг уучлаарай эгшиглэн Үүрээр би сэрсэн чинь энгэрт минь өөрөөсөө онгод цацруулсан охин амарч байв Туйлын үнэн тээсэн үүрийн туяа чиний минь дээр тусаж , өрөө тасалгаа нам гүм байв Нам гүм байгаль Чиний минь адил Хамгийн тайван бас энхрийхэн байв Намайг эдгээсэн зүйл бол эмийн ургамал биш эхийн сүү дараа нь чи байв Чемодан бас савхин хүрэмээ аваад Чамайгаа үнсээд би удаан хараад Гэрээс гарлаа миний зорилго тэнгэрийн мандал дэлхийн хязгаарын зүг явах байлаа Миний захисныг сайн санаж байдаг юм шүү дээ Удаан уйлаж болохгүй шүү миний гүнжээ "B" Ганцхан чиний өөртөө авдаг муухай өвдөлтүүдээс л би тэсэлгүй айх юм байна шүү дээ Тэр минь битгий уйлаасай Тэндээ бүү бэтгэрээсэй Тэнгэр шиг байгаасай Бүү айгаасай Чи саранд хүслээ шивнээрэй Би чамд үлдээсэн юм шүү дээ Чив чимээгүй би нислээ Намайг уучлаарай эгшиглэн Ер нь яагаад ч юм болохгүй энэ амьдралыг ойлгохгүй Яргуй шиг насандаа жаргаж бас болдоггүй Ердийн гэж бодсон бүхэн ер бусын болох үед хэдэн ярдын дараа чи бид биесээ санах хэцүү Одоо энгэрээсээ чиний үнэрийг хайгаад олохгүй Одоо зүүн гараасаа сүйн бөгөжөө хайгаад олохгүй Одоо энд ирээсэй гэж хүсэвч чи утсаа авахгүй Одоо соронзон шиг ээ уйлаад дуулсан ч чи ирэхгүй Босоо ороолонгоос сэжиглэнэ Тэд нар чиний минь хажууд жижигдэнэ Буцаж ирээд чинийхээ уруулан дээр бүжиглэнэ гэдэгт итгэж байгаа бүсгүйн бодол дэндүү ариухан ид шидийн хайр татам байлаа Одоо бол зайгаа барьж байгаа Бид бүгдийг нь мэднэ ээ хуурамч ертөнц тал талд нуруугаа харуулдаг учраас би чамд үзүүлэхгүй гэж шийдсэн муугаа Тэр минь битгий уйлаасай Тэндээ бүү бэтгэрээсэй Тэнгэр шиг байгаасай Бүү айгаасай Чи саранд хүслээ шивнээрэй Би чамд үлдээсэн юм шүү дээ Чив чимээгүй би нислээ