Өвөлжөө (Mongolian Version)

Music: Dulguun Bayasgalan Lyrics: Dulguun Bayasgalan Өвөл намайг март Өвөл намайг март гэж хэлээд Ойн жимээр алхлаа Таван сарын турш Таван сарын турш би байхгүй Уулнаас бууж ирэхгүй
Харанхуйруу ор Харанхуйруу орж би унтлаа Унтаагүй удлаа Нүдээ аниад суу Нүдээ аниад суусан газраа Ганцаараа өвөлжнөө Сэтгэл онгойх мөчийг хүлээхэд Мянган модтой ойгоор алхсан Хүйтэн шөнөдөө дулаан өвөлжөө Хуучин биеэ шинээр сольсон Урд шөнийн нойр Урд шөнийн нойр гэж ханадаггүй Нойрондоо санахгүй Сэрэхгүй бол яана Сэрэхгүй бол яана гэж бодлоо Бодлоосоо хоцорлоо Сэтгэл онгойх мөчийг хүлээхэд Мянган модтой ойгоор алхсан Хүйтэн шөнөдөө дулаан өвөлжөө Хуучин биеэ шинээр сольсон
Хоосон хүлээж хайрыг үрсэн Хол явсандаа хүлцэл өчье Хоосон хүлээж хайрыг үрсэн Хол явсандаа хүлцэл өчье Хоосон хүлээж хайрыг үрсэн Хол явсандаа хүлцэл өчье Хоосон хүлээж хайрыг үрсэн Хол явсандаа хүлцэл өчье